Б.Ану-Үжин: УИХ-ын гишүүд НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж байна. Туулын хурдны замын ТЭЗҮ-ийг өнгөрсөн зун НИТХ-аар батлуулсан

Н.Эрхбаяр, iKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөө өглөө 10:00 цагт эхлэх байсан. 

Тус хуралдаанаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах байсан аж. Мөн хотын дарга Х.Нямбаатар мега төслүүдтэй холбоотой мэдээлэл өгөх ёстой байжээ.

Гэвч "Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт тавьсан тул түр хойшлууллаа" гэх мэдээлэл НИТХ-ын албан ёсны цахим хуудас гарсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдаанаа эхлүүлэхийг шаардаж, танхимдаа хүлээж байгаа юм байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан "Ардчилсан намын бүлэг завсарлага аваагүй гэж ойлгосон. Хурлын тов гарчихсан, хэлэлцэх асуудлаас хоёрыг нь татах санал гаргасныг хүлээж авсан гэсэн. 

Ард түмний дунд хурлаа хий, асуудлаа яриач гэж ярьж байгаа. Тиймээс хурлаа хиймээр байна. Ардчилсан намын бүлэг Засгийн газар дээр шийдвэр эцэслэгдэн гартал Туулын хурдны замтай холбоотой нэг асуудлаа татаач гэдэг хүсэлт тавьсан.

Туулын хурдны зам төслийг явах ёстой гэж би хэлсэн. Нийгмийн шүүмжлэл эргэлзээ газар авсан. Одоо бол заавал явуулах гээд байх шаардлага байхгүй, бүр зогсоож болно" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээллийн талаар Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин "Хурлын дэг дээр өөрчлөлт оруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байсан. 2022 онд НИТХ-ын дэг дээр өөрчлөлт оруулсан. Тухайлбал зөвхөн хурлын дарга хурал зарлаж, удирдана гэх мэт. Зөвлөл болон өөр байгууллагаас хурлыг зохион байгуулж, удирдах боломжгүй болгосон. Тиймээс дэг дээр өөрчлөлт оруулж, хурлын дарга хуралдуулах боломжгүй байхад өөр хүн томилогдоод үргэлжлүүлж байх ёстой" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин "Манай хурал сүүлийн хоёр сар хуралдаагүй. НИТХ нь нийслэлийн эрх барих дээд байгууллага. Төлөөлөгчид нийслэлийн иргэдийг төлөөлөх бүрэн эрхтэй. УИХ дээр нийслэлтэй холбоотой маш олон асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдах үзэгдлүүд үүсээд байна. 

Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн зун НИТХ-аар батлуулсан. Аливаа том төсөл эхлэхийн өмнө иргэдээр хэлэлцүүлэх нь зөв. Иргэдэд бүрэн мэдээлэл өгч чадаагүй эхэлсэн учраас мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн. 

Том төслүүд Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн тулгамдсан асуудлыг шийднэ гэж хардаг" гэв.