С.Эрдэнэсайхан: Модны тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа 20 хоног үргэлжилнэ
Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 25-наас гарч эхэлжээ. Үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Үзэсгэлэн худалдааны тухайд УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын Бямба, Ням гарагт “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж, улс орон даяар мод тарих, арчлах, хамгаалах ажлыг өрнүүлдэг уламжлал тогтсон. Энэ хүрээнд “Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ны хооронд, нийт 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн нь мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сурталчлах, зах зээлийн холбоог өргөжүүлэх зорилготой. Мод тарих үндэсний хөдөлгөөн нь байгаль орчныг хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой” гэв.
Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, шар хуайс, бүйлс, гүйлс, агч, нохойн хошуу, монос модыг тарихад 40,000-55,000 төгрөгийн өртөгтэй байна.
Ойн газраас мэдээлснээр манай улс 2021 оноос хойш нийт 41.5 сая ширхэг мод тарьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
