Ирантай гэрээ байгуулахад нь саад учруулбал Оман улсыг бөмбөгдөхөөр Трамп сүрдүүллээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ормузын хоолойн асуудлаар Ирантай гэрээ байгуулахад нь саад учруулбал Оман улсыг бөмбөгдөхөөр сүрдүүлжээ.
Иран, Оман улсуудын хооронд одоо Ормузын хоолойн хяналтын асуудлаар яриа хэлэлцээ хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа юм.
Уг хоолой нь хоёр улсын эргээр хашигддаг.
Даваа гарагт Fox News сувгийн сэтгүүлч Трэй Ингсттэй хийсэн ярилцлагынхаа үеэр Трамп “Хэрвээ Оман саад учруулбал бид тэднийг бөмбөгдөнө” гэж хэлжээ.
Өчигдөр өглөө Ираны гадаад хэргийн яам Омантай зарлах хамтарсан мэдэгдэл дээр ажиллаж байгаагаа мэдээлсэн юм.
Гэвч Трамп энэ хоёр улсын яриа хэлэлцээг таалахгүй байгаа бөгөөд Ормузын хоолойн хяналтад АНУ заавал оролцох ёстой гэж үзэж байна.
Баасан гарагт тэр удахгүй Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болсныг зарлахаа амлаж байв.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр дайн эхлэхээс өмнө Ормузын хоолой нь олон улсын нээлттэй усан зам байсан юм.
Харин дайн эхлээд удаагүй байхад Иран улс уг хоолойг хаасны улмаас дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон хямрал үүсгээд байна.
Персийн булангаас гарах гарц болох Ормузын хоолойн хойд талыг Ираны эрэг, урд талыг Оманы эрэг хашдаг.
Ярилцлагынхаа үеэр Трамп бас Иран улс “цагаан тугаа өргөн бууж өгөх” цаг болсныг анхааруулжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
