Дэлхийн рекорд шинэчлэхэд "тусалсан" пүүзний үнэ тэнгэрт хадав

Э.Тэмүүлэн, iKon.mn
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Лондоны марафон спортын ертөнцийн "халуун сэдэв" болоод буй. Кенийн гүйгч Сабастян Саве марафон гүйлтийн түүхэнд хоёр цагаас дотогш хугацаанд замаа дуусгасан анхны тамирчнаар тодорч, дэлхийн рекордыг 1 цаг, 59 минут, 30 секунд болгосон юм. 

Этиопын тамирчин Иомиф Кежелча анхны марафондоо 1 цаг, 59 минут, 41 секунд гүйсэн ч түүхэн амжилтын гэрч болсноор "дөнгөж" хоёрдугаар байр эзэлсэн билээ.

Зохион байгуулагчдын зүгээс албан ёсны бүртгэл дууссаны дараа олон хүн замаа дуусгасныг мэдэгдсэн. Өнгөрсөн жил Нью-Йоркийн марафонд 59,226 хүн замаа дуусгаснаар рекорд тогтоож байсан бол Лондонд 59,830 гүйгч зорилгодоо хүрчээ. 

зураг
 

Этиопын тамирчин Тигст Ассефа 2 цаг, 15 минут, 41 секундэд зайгаа дуусгаснаар мөн эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн рекорд шинэчилсэн билээ.

Марафоны төрөлд дэлхийн рекорд эзэмшигчид "Adidas" брэндийн шинэ загвар болох "Adizero Adios Pro Evo 3"-ыг өмссөн нь энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөжээ. Лондоны марафоноос хэдхэн хоногийн өмнө цөөн тоогоор худалдаанд гаргасан уг загварын албан ёсны үнэ $500. Гэхдээ ховор болон эрэлттэй бүтээгдэхүүнийг борлуулдаг StockX дээр уг пүүзний үнэ хэмжээнээсээ хамаарч $1,700 - $5,000 хүрчээ. 

зураг
 

Шинэ загварын гүйлтийн пүүз нь өмнөхөөсөө ялгаатай гол зүйл нь нүүрстөрөгчөөс гаргаж авсан "EnergyRods 2.0" гэх улны оронд нүүрстөрөгчийн хосолмол "Lightstrike Pro Evo" зөөлөн ул юм. Энэ улныхаа ачаар Adidas брэндийн түүхэнд хамгийн хөнгөн гүйлтийн пүүз болоод буй.

Тодруулбал Их Британийн дундаж өндөртэй эрэгтэй хүн 8.5 хэмжээтэй буюу бидний мэддэгээр 43 размерын пүүзний жин 97 грамм. Харьцуулахад Nike брэндийн ижил хэмжээтэй Air Force 1 загварын пүүз 465 грамм хүрдэг аж.   

 

Эх сурвалж: WWD