Уншиж байна ...

Өвөл цас багатай, дулаан байсан тул малын тарга хүчний байдал ихэнх нутгаар олон жилийн дунджаас их байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийт нутгийн цаг уурын сүүлийн 10 хоногийн тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Цасны зузаан: 

Нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас

  • Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их,
  • говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см,
  • бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. 

30 суманд цагаан зудын 55 суманд цагаанаар зудархуу байна 

Зудын байдалд Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд: 

  • Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Давст, Түргэн, Сагил, Өлгий, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Улаангом, Наранбулаг, Ховдын Мянгад, Дарви, Үенч, Алтай, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Завханы Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Гурвантэсд цагаан зудын (нийт 10 аймгийн 30 сум),
  • Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Увсын Ховд, Малчин, Бөхмөрөн, Завхан, Хяргас, Өндөрхангай, Тариалан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Дөргөн, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Тэс, Баянтэс, Их-Уул, Эрдэнэхайрхан, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Тонхил, Эрдэнэ, Алтай, Халиун, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Баянхонгорын Жаргалант, Заг, Хөвсгөлийн Цагаан-Уул, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарын гол, Орхон, Төвийн Батсүмбэр, Зуунмод, Дундговийн Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Хөвсгөл, Хэнтийн Баян-Овоо, Галшир, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (16 аймгийн 55 сум) байдалтай байна.

Салхины хурд тал хээр болон говийн зарим нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Агаарын температур өнгөрсөн арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун болон төвийн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 70 орчим хувьд дунджаас ахуй, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2025 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 50 кг, эм ямаа 37 кг, үнээ 298 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 56 кг, эм ямаа 48 кг, үнээ 364 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 42 кг жинтэй байна. Дээрх хэмжилтийн мэдээгээр малын тарга хүчний байдал ихэнх нутгаар олон жилийн дунджаас их. Өвөл цас багатай, харьцангуй дулаан байсан тул малын тарга хүчний бууралт бага байна.

зураг
 
ЦУОШГ