Уншиж байна ...

Төв шуудангийн уулзварын зам дээр өдөрт 100,000 зөрчил илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2,606 камерыг суурилуулж, нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, төр, хувийн байгууллагын гаднах бүх камерын мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулдаг болсныг хотын дарга мэдээлээд буй.

Тэрбээр "Камерын системээр Төв шуудангийн уулзварт туршилт хийхэд өдөрт хурд хэтрүүлэх, эгнээ буруу эзлэх, үргэлжилсэн цагаан зурвасаар эргэсэн, зогс шугам давж зогссон зэрэг 100,000 зөрчил илэрсэн. Одоо үйлчилж буй хуулиар өдөрт нэг сая буюу сард 30 сая зөрчлийг шийдвэрлэхэд 3,000 хүн авч ажиллуулах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс AI технологийг ашиглаж, иргэдийг замын хөдөлгөөний соёлд сургах зорилготой" гэж тайлбарлав.

Замын хөдөлгөөний зөрчлийг 176 уулзвар, гарц дээр суурилуулсан 2,606 камераар баримтжуулж, торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөжээ.