Өвлийн жаврыг үдэн хавар цаг “Цагаан сар” хэмээх монголчууд бидний хүндлэл хайрын баяртай хамт ирдэг билээ.
“Өв” брэнд урин хаврын баярт зориулсан, өдөр тутамдаа, ажилдаа ч өмсөх боломжтой, өнгө, загварын олон сонголт, олон зориулалт бүхий үндэсний дээл, хувцасны цуглуулгаа танд санал болгож байна.
Эрэгтэй дээлийн сонголтод торгон цамц, хантааз, нимгэн дээл, хурганы арьсан торгон дээлүүд байх ба уран нарийн хийцлэл, нямбай оёдол шаглаатай, монгол эр хүний хийморь сүлдийг өргөн тэтгэж, царай төрх, бие галбирыг сайхан харагдуулах гоёлууд энэ цуглуулгад багтжээ.
Хар, хар хөх, бор, саарал өнгийн тансаг торго, сайн чанарын, эдэлгээнд даацтай даавуун материалуудаар урласан байна.
Үндэсний эмэгтэй хувцасны хувьд гоёмсог гар хийцлэл бүхий чимэглэлээр гоёсон цайвар саарал, усан цэнхэр, ягаан, улаан, хар өнгийн торгон дээлүүд, мөн үстэй дотортой хар торгон дээл, торгон хантааз, цамцнууд урлагдсан байна. Загварууд тун дэгжин учир залуу бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг харц булаам, сэтгэл татам харагдуулна.
Сар шинийн баяраар үндэсний өв соёлоороо бахархан, “Өв” брэндийн шинэхэн дээлээрээ гоёорой.
Салбар дэлгүүр:
📍 Салбар 1: Улаанбаатар их дэлгүүрийн 4-р давхар
📍 Салбар 2: Жэммолл худалдааны төвийн 3-р давхар
📍 Салбар 3: Зайсан SKYWING center-ийн 3 давхар
📍 Салбар 4: Емарт худалдааны төв Хан-Уул, Чингис салбар
☎️ Дэлгэрэнгүй мэдээлэл авах, захиалга өгөх утас: 7222-5225
Facebook: www.facebook.com/UVMongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!