Нийтийн тээврийн бодлогын газраас өнөөдрөөс нийтийн тээвэрт 1,000 төгрөгөөр зорчиж эхэлж буй шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Бэлэн мөнгөөр зорчих бол 1,000 төгрөг төлнө. Бэлэн мөнгөөр үйлчлүүлбэл дамжин суулт хийх боломжгүй. Тиймээс та нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын карт болон UB CARD аппликэйшн татан үйлчлүүлээрэй.
Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн UB CARD аппликэйшнийг татан төлбөрөө төлөөрэй.
UB CARD аппликэйшнийг ашиглан төлбөр төлсөн тохиолдолд заавал буухдаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй.
Банкны карттай хүмүүс өдөрт 1,000 төгрөгөөр зорчих боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах бөгөөд U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн ХАС, ХААН, ГОЛОМТ, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.
Холын чиглэл буюу Багануур, Багахангай, Чингис хаан олон улсын буудлаас бусад бүх чиглэл 1,000 төгрөг, нэг удаа төлөөд гурван удаа дамжин суух боломжтой.
Нэг чиглэлдээ дөрвөн удаа суух боломжтой. Чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүй зорчино.
Авто тээврийн улсын байцаагчид болон хяналтын ажилтнууд автобусны буудлууд дээр иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!