Уншиж байна ...

Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. 

зураг
 

Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж "Энэхүү 46 байршлыг манай байгууллагаас эрэмбэлж, нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад өдөр бүр ажиллаж байна.

Тухайлбал хаврын шар усны үерээс сэргийлж, эрсдэл үүсэх боломжтой газруудад тогтмол арга хэмжээ авч байгаа. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах Дэнжийн "1000"-ийн нэгдүгээр суваг нь эрсдэлтэй байршлын нэг бөгөөд тус үерийн далан болон авто замын гүүрэн гаргалгаанд суваг татах, ухаж авсан мөсөөрөө хоёр талд нь далан үүсгэх, мөсийг зөөж цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна" гэв.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС