ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганбаа: Улаанбаатар хот гамшигтай тулчхаад байгаа учраас пассивын таван зарчмыг аливаа төслүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр судалж, шинэ технологи, туршлагуудыг нутагшуулж буй мэргэжилтнүүд өнөөдөр төрийн ордонд болж буй “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байна. 

Тухайлбал “Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, Олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаа "Бидний тулалдаж буй "дайсан" бол дулааны алдагдлаас үүсэлтэйг зөвшөөрөх хэрэгтэй. Яндан, түлш нь муу учраас утаа гараад байгаа гэх биш юм. Үндсэн шалтгаан нь дулаан алдсан учраас бид ямар нэг юм түлээд байгаа. Яаж дулааны алдагдлыг яаж бууруулах вэ гэхээр дулаалж байгаад халаая буюу дахиад түлш рүүгээ орчихдог. Тэгвэл бүр сайн дулаалъя гэвэл пассив барилга гэх шийдэл гарч ирдэг" хэмээн илтгэлийнхээ эхэнд онцолж байлаа. 

Иймд тэрбээр өнөөдөр пассив барилгын зарчмуудыг танилцуулж, аливаа төсөл хэрэгжүүлэхдээ пассивын зарчмыг баримтлах шаардлагатай гэж байв.

“Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, Олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаа "Пассив барилгад таван зарчим бий.

Байшингаа зөв барьчихвал

  • нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө,
  • хоёрдугаарт ая тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдэнэ,
  • гуравдугаарт урсгал зардал зогсох тул ядуурал багасна. 

Хэн нэгэн тэнд түлш бэлдэх шаардлагагүй, хэн нэгэн байн байн очиж байшинг нь дулаалж өгөөд байх шаардлагагүй. Нэг сайн хийгээд март гэх арга юм.

зураг
 
  • Зузаан дулаалга: Дулаан алдагдлыг бууруулахын тулд дулаалгын маш сайн материалуудыг жигд тархааж хийх ёстой.
  • Пассив цонх: Энгийн цонх нь хоёр сантиметр хөөсөнцөртэй дүйх хэмжээнийх байдаг бол пассив цонх нь адилхан материал ашиглангаа аргачлалыг нь өөрчлөхөөр 10-аад сантиметр хөөсөнцөр дулаалгатай тэнцэхүйц дулаан хамгаалалтын чадвартай болдог. 
  • Агаар сэлгэлт: Хаягдал дулааныг бүрэн дүүрэн ашигласнаараа эрчим хүчний зарцуулалтыг эрс бууруулна. 
  • Битүүмжлэл: Монгол гэрт гал түлэхэд хананы завсраар сийгдэг. Амьсгалдаг гэр учраас тэр. Монгол гэрийг битүү болгоход дулаан алдагдал 20-30 хувь буурдаг. Агаар сэлгэлт битүүмжлэл хоёрын хослолоор байшингийн дулаан хамгаалалт нь 50 хувь сайжирдаг.
  • Дулааны гүүргүй бүтэц: Дулааныг суурь, балконы хэсгээр алдаж байна. Ийм жижиг сажиг алдаанууд нийлсээр байгаад утаа үүсчхээд байгаа. 

Улаанбаатар хот гамшигтай тулчхаад байгаа учраас пассивын таван зарчмыг аливаа төслүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай. Дулаалгын нэмэлт зардлуудыг нь төрөөс дэмжээд өгвөл боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
52
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.113] 2025/2/3
Наад захынхаа гэр орноо дулаалах ажлаа иргэд бид хийж заншмаар бнаа. Утаа хүн бүрт л сайхан биш шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.219] 2025/2/3
Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодвол агаар хөрсний сайхан орон нутагтаа түгжрэлгүй стрессгүй амьдрах хэрэгтэй. Нийслэл маань арай2 дэндүү шаваас болжээ.
0 | 0 Хариулах
Ах [202.126.90.33] 2025/2/3
За удахгүй дулаарад утаагүй болчихнодо. 10 сараас наадха ярь
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.117] 2025/2/2
Мундаг бүтээлч инэжёгэрүүдээ.саын дэмжвэл их зр өгөөрэй болох.юм
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.31.156] 2025/2/2
Агааржуулагчийн талаар олигтойхон тайлбарлаач.ямар арчаагүй юм бэ.ойлгоц муутай.амандаа үглээд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.25] 2025/2/2
Орчуулга чинь муу учраас ойлгомжгүй бичсэн байна. Хаягдал дулаан гэж байхгүй. Дулаанаа алдахгүй эсвэл эргүүлж ашиглах гэж л ойлгх болов уу ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.139] 2025/2/1
юм хийх хүмүүс нь өөрсдөө цөм дайраад орохгүй бол тэд зайгаа тавьж өгнө гэж байхгүй шдээ 30 жил харлаа
0 | 0 Хариулах
💩 [103.57.94.108] 2025/2/1
utaanaas hamgaalah bish utaag zogsooh baimaar
1 | 0 Хариулах
Зочин [87.92.165.107] 2025/2/1
Монголчуудыг эрүүл саруул амьдар гээд өргөн уудам газар нутаг заяасан юм биш үү? Гэтэл ганц хонхорт чихээстэй…
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.147] 2025/2/1
Монголчууд пассив хаус гэж мөрөөдөөд ч дийлэхгүй өндөр өртөгтэй юм хөөцөлдөж байхаар зүгээр л байшингаа стандартын дагуу дулаалахад сурчих хэрэгтэй. Манайхан ч аль болох хамгийн хямдийг нь гэдэг дээр. 20см дулаалга орох газар 10 см хийнэ. Дулааны гүүр мүүр бол огт ойлголт байхгүй, 3 давхар шил гэхээр л үнэтэй 2 давхараар болсоор ирсэн юм гэнэ. За тэр халаалтын системийн талаар бол огт ойлголт байхгүй. Хийж байгаа нь ч тэр хийлгэж байгаа нь ч адил. Хэн сайн худал ярьсан нь мэргэжилтэн болчихно. Тэгээд хэсэг сэвж ашиг олоод л сүүлдээ булхайг мэдлэг болоод ирэх үед огт өөр юм яриад л гараад ирнэ. Уг нь үнэхээр санаа зовдог бол төрийн байгууллага, барилгын хөгжлийн төвөөс нэг маягийн хийцлэлийн зургууд гаргаад үнэ төлбөргүй тараагаад, стандартуудыг гаргаад мөрдүүлэхэд шийдчих ёстой л доо
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.25] 2025/2/3
Дулааны гүүр гэдэг чинь, энх тайвны гүүр, нарны гүүр гэдэгээс шал ондоо тээ?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.147] 2025/2/1
Пассив хаус бол Германы стандарт юм. Герман даа ч маш өндөр үнэтэй болдог хүн болгон бариад байж чаддагүй. Стандартыг яг мөрдөөгүй бол пассив хаус гэж болохгүй. Өөрөөр нэрлэж бол болно л доо. Ердийн барилгаас 10 -15 дахин бага эрчим хүч зарцуулдаг барилга л даа. Дулаан алдагдалгүй байшин гэж хаа ч байхгүй. Зөвхөн их бага алдагдалтай гэж байгаа. Хэт хүмүүсийн мөрөөддөг зүйлийг яриад байвал болгоомжлох хэрэгтэй. Луйварчид л тэгдэг юм
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.140] 2025/2/1
Ер нь бол үнэ өсгөхөд л аяндаа болчих асуудал, мөнгө бага гаргахын тулд өөрсдөө аяндаа гэр ороноо дулаалаад эхлэмц
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.229] 2025/1/31
Соён гэгээрүүлэх, утааны боловсрол олгох шаардлагатай.
0 | 0 Хариулах
иргэн [171.6.225.128] 2025/1/31
2012-13 онд билүү Ийгл тв-д Жаргалмаа нэвтрүүлэгчтэй галын инженер гээд маш мэдлэгтэй нөхөр утааг бууруулах цорын ганц за. бол орон сууц энэ утаагүй үуух бол бизнес гэж бж билээ! Тэр инжкнкр л үнэн хэлсэн байна.
1 | 1 Хариулах
35жил [202.126.89.91] 2025/2/1
Инженер гэлтгүй бүхэнд л ойлгомжтой асуудал шд. Цавчааны мөнгөөрөө жил жилд цөөн гэлгүй орон сууцжуулаад явсан бол одоо бүгд сууцтай л болох байсан шүү дээ. 1,5 хан сая хүн юу байх вэ дээ. Дэлхийн аль ч хотод эхний ээлжинд нийтийн орон сууцаар асуудлаа шийдсэн байдаг. Заавал 2,3 өрөө байр гэхгүйхээр. Манайд тийм бодлого нэг ч удаа хэрэгжээгүй. Хотын мөн чанарыг ойлгох удирдлага гарч ирсэнгүй ээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.171] 2025/1/31
Энэ хүн олон жил тууштай явж бн даа. Манайхан даанч сонсохгүй юм. Утаа Түгжрэл шууд шийдэх арга ш дээ уг нь.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.224] 2025/1/31
Орчин үед технологи хөгжчихсөн учраас уран тийм ч их хортой биш
0 | 1 Хариулах
Зочин [45.117.35.34] 2025/1/31
Инженерүүд л утааны асуудлыг шийдэж чадна. физикын наад захын ойлголт байхгүй бөх дуучин сэтгүүлч хуульчид гэх мэтийн мэргэжлийн бус нөхдүүл хэзээ ч асуудлыг бодитоор харж шийдлийг ойлгож дэмжихгүй. Энэ мэт шинжлэх ухаанч бус дарга нар дээр нэмэгдээд Анодын даваа, мөнхийн хөдөлгүүр, уранаас болж 2 толгойтой хурга төрж байгаа гэх мэт үлгэрт итгээд явдаг иргэд олонхи байхад утааны асуудал шийдвэрлэгдэх ч хол байна дөө.
12 | 1 Хариулах
irgen [202.9.46.112] 2025/1/31
Manai hurandaa Khurelsukh delhiid bhgui utaagui tulsh uildverleed Ulaanbaatariin utaag shiidchihsen. Odoo delhiin dulaarliig shiidehed sanaagaa chileej bgaa mundag hun dee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/31
Тэгээд инжeнeрүүд нь шийдээч. Заавал дарга болж байж шийдэх юмуу
1 | 0 Хариулах