ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батболд: Монголын шахмал түлшний стандарт нь зохиомол учраас олон улсын шаардлагад нийцэхгүй байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд өнөөдөр болж байна.

Хэлэлцүүлгээс "Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй шахмал түлшийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ, олон улсын стандартын тухай" сэдвээр танилцуулсан Монгол Улсын зөвлөх инженер Ж.Батболд илтгэлийг онцолъё.

Тэрбээр "Зуух чанартай чанаргүй, сайжруулсан сайжруулаагүй зэргээс үл хамаарч түүнд хэрэглэх түлш нь чухал юм. Монгол өрх гэрүүд өнөөдрийн байдлаар зуухтайгаа хэвээрээ тул түлш нь хүний эрүүл мэндэд хоргүй байх ёстой юм. 

Манай компани 2004 оноос нүүрсийг коксжуулах, шахмал түлш хийх чиглэлээр ажиллаж байгаа. Хагас коксын анхны үйлдвэрийг 2010 онд Дархан хотод байгуулсан. Гэвч 2014 онд Багануурын хүрэн нүүрсийг шигшиж, гэр хорооллын иргэдэд тарааснаар шахмал түлшний үйлдвэрлэл бүрэн зогссон. 

Манай Монгол Улсын нүүрсэн ба хагас коксон шахмал түлшний стандарт бол зохиомол учраас олон улсын шаардлагад нийцэхгүйг итгэл төгс хэлмээр байна

зураг
 
Хатуу түлшинд үнс их байхад угаарын хий хэзээ ч арилахгүй. Үүнээс шалтгаалан асар их хордлого явагдаж байна. Мидлинг нь шатаж дуусна гэж байхгүй. Олон удаа үүнийг туршиж үзсэн. 

Харин биошахмал түлш нь бүх шаардлагыг хангаж байгаа. Иймээс агаар орчны бохирдлыг бууруулах богино арга хэмжээнд хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ төрлийн түлшийг Европ даяараа хэрэглэж байна. Мөн сав баглаа бодлын илүү зардал гаргадаггүй.

зураг
 

Саяхан мэдээлэл харахад "Тавантолгой түлш" компани зөвхөн сав баглаа боодолд гэхэд 83 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 

Биошахмал түлшний давуу тал нь

  • зөөж тээвэрлэхэд хялбар
  • шаталтын үед тоосонцор үүсэхгүй
  • асалт хурдан, бүрэн шаталттай" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.55.188.43] 2025/2/2
Ард түмнийгээ албаар хортой хий, шахлам түлшээр хангаж зориудаар хордуулаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Энэ бол Хятадын гар хөл бологсодын үйлдэл .
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.53] 2025/2/2
Олон улсын байтугай одоо байгаа хорт утаа гаргаад байгаа мэдлэг, боловсрол муутай гэж хорооллын иргэдийн ШААРДЛАГАД Ч НИЙЦЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ ХУЛГАЙЧУУД АА ХЭЛЭГ ТӨГРӨИЙН ТӨЛӨӨ ЭХ ОРОН НЭГТНҮҮДЭЭ ХОРДУУЛЖ ХӨНӨӨЖ БАЙГАА ЦУСАН НҮДЭТ, УСАН ЗҮРХТНҮҮДЭЭ ШУНАЛ НЬ ШУЛАМ БОЛСОН ЗЭТГЭРҮҮД ТОНИЛЖ ДАЛД ОРООСОЙ
1 | 0 Хариулах
Зочин [87.92.165.107] 2025/2/1
Монголчуудад тарж амьдар гэж өргөн уудам газар нутаг заяажээ! Утаанаасаа салаагүй, улам нэмэгдсэнийг харахад Хөдөөнөөс ирэгсэдийн амьдрал сайжраагүй.
0 | 0 Хариулах
💩 [103.57.94.108] 2025/2/1
daguul hot nalaih,baga nuur,tuv aimag geed baiguulahgui baigaa bizdee,tegcheed haa baisan har horinruu huuguud baidag,tegeed hujaanuud tereljid amidaraal,ub-g hyatadin bolgool te
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.147] 2025/2/1
юу ч яриад байгаа юм. Овоо судалгаа хийсэн юм уу гээд уншсан чинь нэг компанийн захиалгат сурталчилгаа байсан байна. Монголын эрдэмтэд, инженерүүд гэж иймэрхүү л гарууд байдаг. Био түлш гэхээр манайд тэгэж их хэмжээгээр үйлдвэрлээд байх нөөц бололцоо байхгүй. Гаднаас л оруулж ирэх байлгүйдээ. Үнс их болохоор угаарын хий нэмэгддэг гэнэ. Угаарын хий, үнс гэж юу болохыг ч мэддэггүй гар зөвлөх хийхээр юу ч гэмээр юмбэдээ
0 | 0 Хариулах
💩 [103.57.94.108] 2025/2/1
tegeel standartin geed dahial nuguu hujaa yumaa avaad irne,ugaasaa shataadag utaa gardag yumand olon ulsin standart gej baihgui,zugeer l her hurdan hordoh ve gesen uzuuleltuud l bg
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.210] 2025/2/1
Чи өөрөө юу ч мэддэггүй, сонсоогүй гар байна даа. 2019 онд шахмал түлш УБ-т түлж эхлэхэд хичнээн олон хүн угаартаж, ямар их дуулиан, маргаан боллоо доо. Тэр үед угаарын хий юунаас, яаж үүсэж байгааг Золжаргал гэдэг инженер, эрдэмтэн залуу тэнэг хүн ч ойлгохоор тайлбарлаж олон нийтэд хэлж байсан даа. Хатуу чулуун нүүрс, түүгээр хийсэн шахмал түлш үнслэг ихтэй болохоор шатаж дуусаагүй хэсэгт угаарын хий агуулагдаж үлдээд түүнээс нь хүмүүс хордож угаартаад байгаа шүү. Болгоомжлоорой л гээд байсан. Тэр зөвлөмжийг олоод үздээ энэ эрхэм зочин гуай!
0 | 0 Хариулах
Зочин [172.226.43.214] 2025/2/1
Чанартай түлш үйлдвэрлэж түлнэ гэхээр иргэд авч дийлэхгүй бхалдаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.57] 2025/2/1
Гадны технологиор хийгээч дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.245] 2025/2/1
Стандартад нийцэхгүй түлшнийхээ үнийг нэмчих санаатай
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/1/31
Европ украйны стандарт тохирох бж
0 | 1 Хариулах
Стандарт [66.181.191.105] 2025/1/31
Өчнөөн эрдэмтэд доктортрй байж ийм буруу стандарт батлаад байхдаа ч яахав дээ. Ядаж ИНЖЕНЕРҮҮД нь мэддэггүй байсан юмуу. Хятад ОХУ стандарт зөв байна шүү дээ. ШУУД ТЭДНИЙ СТАНДАРТЫГ ДАГА
1 | 0 Хариулах
Зочин [103.140.10.207] 2025/2/1
Архичин дарваан харын тушаалаар муу стандарт гаргасан биз.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.153] 2025/1/31
Эртхэн наад Монголын хамаг том Малд хэлэхгүй яав даа, хамаг сайхан амьтад алаад хаячихсан хойно нь хэлэх ч гэж. Одоо наад Мал чинь тэгээд ойлгох уу? Өшөө ахиад хэдэн мянга дутуу байгаам шиг л шахаад байхад чинь яалтай билээ.
0 | 0 Хариулах
💩 [66.181.188.228] 2025/1/31
Hujaa geechdee,hujaa yumand olon ulsin standart gej baidaggui yum,naadah chini daranguilagch deglemtei uls
1 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.75] 2025/1/31
Монгол ардын улаан хувьсгалт коммунист намдаа үнэнч байж хордож үзэцгээ! 😭🤣😭🤣
5 | 0 Хариулах
💩 [66.181.188.228] 2025/1/31
harin tiimee ardin namd maani iim olon hujaa baihig odool harj bainadaa
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.114] 2025/1/31
bio shahmal tulshee tegeed yaj hiihuu? ortsoo haanaas awhuu? zardal n hed baihuu? ter n l hamgin chuhalsht. shiidel bol gaz, tsahilgaan, sergeegdeh erchim huch, gazriin dulaan, dulaanii natsos edr geed uchnuun shiidel baina daan ch zardal n odoogiin shahmal tulshnees hed dahin undur.
0 | 0 Хариулах