Багш нарын төлөөлөл Боловсролын сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр Боловсролын яаманд цугларав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнхбаатар нараас сэтгүүлч "2020 онд багш нарыг орон сууцжуулна гээд багш нараас авсан байрны урьдчилгаа яасан юм бэ? Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо яг юу хийдэг юм бэ?" гэж асуув.
Асуултын хариултад цуглааныг зохион байгуулагчдын төлөөлөл болох Б.Цэгмид тэргүүтэй хүмүүс "Нэг ч багш хохироогүй. Юу асуугаад байгаа юм, ХҮН намын тролл" хэмээн микрофоныг нь булааж асуултын хариултыг өгсөнгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!