Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбуудайн 64%, төмсний 73%, хүнсний ногооны 62%-ийг дотоодоос хангах төлөв гарчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дараах мэдээллийг өглөө.  

2025 онд нийт 577.5 мян.га талбайд тариалалт хийсэн нь өнгөрсөн оноос 60.7 мян.га талбайгаар буюу 10.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Тариалангийн гол бүс нутаг болох төвийн бүсэд гантай байгаа учир ургац буурчээ. Иймд нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64%, төмсний 72.8%, хүнсний ногооны 62.5%-ийг дотоодоос хангах төлөв гарсан байна. 

Энэ жилийн ургацын урьдчилсан баланс

зураг
 

Тариалангийн бүс нутгуудад өндөр халалттай байснаас үүдэж усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давтагдашгүй хүчин зүйлс ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж 40.4 мян.га талбайд ургац алджээ. 

зураг
 

2025-2026 оны хэрэгцээг хангахад 85.2 мян.тн хүнсний улаанбуудай дутагдах тооцоо гарчээ.