Монгол Улс 2025 оны эхний долоон сард 152 улстай худалдаа хийжээ.
Гадаад худалдааны бараа эргэлт 14.2 тэрбум ам.доллар, үүнээс 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гэхдээ өмнөх мөн үетэй харьцуулахад ашиг 1.6 тэрбум ам.доллароор буюу 55.5 хувиар буурсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буурсан бол импорт 68.9 сая ам.доллароор нэмэгдсэн байна.
2025 оны эхний долоон сарын экспортын 94.5 хувь нь уул уурхайн, 3.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүллээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 1.5 сая ам.доллароор буурахад нүүрсний экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 44.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 64.8 хувиар өсөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!