ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН
ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляц 2025 оны долдугаар сард 8.1 хувьтай гарлаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2025 оны долдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна.
Барааны бүлгийн үнэ жилийн хугацаанд 5.4 хувь нэмэгдсэн бол үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц улсын хэмжээнд 8.1 хувь гарахад
- орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 19.9 хувь,
- боловсролын үйлчилгээний үнэ 18.2 хувь,
- даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 15.3 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 9.1 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
https://www.facebook.com/StatisticMGL/videos/746326744698690
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
