Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн сарын дундаж орлого, зарлага 1.9 сая төгрөг болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний долоон сарын үзүүлэлтийг танилцууллаа.

Үүнээс өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны зарим үзүүлэлтийг онцолбол, нэг өрхийн сарын дундаж нийт орлого /2020 оны үнээр илэрхийлсэн/ 2025 оны 2-р улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 138.9 төгрөг буюу 8 хувиар нэмэгдсэн байна.

Харин нэг өрхийн сарын дундаж зарлага мөн 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 59.6 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн сарын дундаж нийт зарлагад хүнсний бус бараа үйлчилгээний зардал хамгийн өндөр буюу 54.5 мянга буюу 4.7 хувиар нэмэгдсэн байна.