Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сарын 20-нд төв, говь, зүүн аймгуудаар 21-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж, сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Усархаг бороо орох тул үер ус, аянга, цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2025 оны наймдугаар сарын 18- 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • Наймдугаар сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр,
  • Наймдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • Наймдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Наймдугаар сарын 21-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний усархаг бороо,
  • Наймдугаар сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Наймдугаар сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар,
  • Наймдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Наймдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • Наймдугаар сарын 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

  • Наймдугаар сарын 20, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж наймдугаар 22-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.  
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус,
  • говийн бүс нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Наймдугаар сарын 20-нд ахиухан хэмжээний усархаг бороо, 21-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Наймдугаар сарын 20, 21-нд сэрүүсэж шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.