Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Энэ жил нэгдүгээр курсэд элсэгчдээс бусад оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй байхаар тохирсон

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар чиглэл өгөв.

Тэрбээр "Жилийн жилд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал иргэдийг бухимдуулдаг. Сургалтын төлбөр өсөлт бодитой эсэх, хэт хөөсөрсөн байдлаар үнээ нэмдэг асуудлыг энэ жилээс холбогдох байгууллагууд сайтар судалж, магадлан итгэмжлэгдсэний үндсэнд хамтран ажиллах шаардлагатай. 

Энэ жилийн хувьд нэгдүгээр курсэд элсэн сурагчдаас бусад оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байхаар тохирсон. Боловсролын яам анхаарч ажиллаарай" гэв.


Төрийн өмчит зарим их дээд сургуулийн өнгөрсөн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна. 

МУИС-ийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ:

ШУТИС-ийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ: 

зураг
 

МУБИС-ийн сургалтын төлбөрийн хэмжээ: 

зураг
 

АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнуудын сургалтын төлбөр:

зураг
 
зураг