Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Охид эмэгтэйчүүдийн хувийн мэдээллийг ашиглан дарамталж, биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр бусдын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн хэргийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Содбилэг дараах байдлаар анхааруулав. 



Тэрбээр "Охид эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулж биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийн үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлсэн.

Насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулан 2023 оны арваннэгдүгээр сараас хойш тэдний хувийн зураг, мэдээллийг ашиглан дарамталж, эрхшээлдээ оруулж, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдийн үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.

Эрүүгийн хуулийн 12.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг энэ оны наймдугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулах замаар хохироодог тул хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулъя" гэв.