ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН
Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас хаахаар болжээ
iKon.MN
Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын гудамж дагуу хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны 23:00 цагаас хаахаар болжээ.
Наймдугаар сарын 20-ын 06:00 цаг хүртэл тус авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.
Үүнээс гадна өнөөдөр орой 22:00 цагаас:
- Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээг
- Саппорогийн уулзварыг хааж, Гурвалжингийн гүүр өөд өгсөх замыг засварлана гэдгийн дахин санууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
