Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө орой 22:00 цагаас Саппорогийн уулзварыг хааж, Гурвалжингийн гүүр өөд өгсөх замыг засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энхтайваны өргөн чөлөөний замын засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварыг наймдугаар сарын 17-ны 22:00 цагаас хааж, наймдугаар сарын 18-ны 06:00 цагийн хооронд шөнийн цагаар асфальтбетон хучилт хийж, хөдөлгөөнийг нээлээ.

Үргэлжлүүлэн өнөө орой буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас хааж, Гурвалжингийн гүүр өөд өгсөх хэсгийн замыг засварлана.

Наймдугаар сарын 20-ны 06:00 цагт хөдөлгөөнийг нээнэ. Авто зам хаасан хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальт бетон хучилт, тэмдэглэгээг хийж гүйцэтгэнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас Цайз захын уулзвар хүртэл авто замд асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийж, хөдөлгөөнийг нээсэн байна.