Баянгол дүүргийн 5, 28, 29-р хорооны нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзварын авто замыг өчигдөр оройн буюу наймдугаар сарын 17-ны 22:00 цагаас эхлэн засварлаж байна.
Засварын ажлыг наймдугаар сарын 20-ний 06:00 цаг хүртэл шөнийн цагаар гүйцэтгэнэ.
Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Өнөөдөр өглөөний 06:30 цагийн байдлаар уг уулзварын замын хөдөлгөөнийг нээсэн байв.
Харин Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засвар есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!