Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан авто замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөснийг танилцуулав.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан "Ирэх долоо хоногийн Даваа гараг буюу наймдугаар сарын 25-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна.
Хуанлийн сондгой өдөр сондгой, тэгш өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд зорчино.
Есдүгээр сарын 1-нд бүх автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан.
Долоо хоногийн хугацаанд 2,540 иргэнээс "Наймдугаар сарын 25-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор зорчуулах" талаар санал авахад 63 хувь нь дэмжсэн юм.
Энхтайвны өргөн чөлөөнд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлнө" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!