Валютын хадгаламж энэ оны долдугаар сарын байдлаар өмнөх жилийн мөн үеэс 19.6%, төгрөгийнх 15% өсөв
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.7 хувь буюу 1.6 их наяд төгрөгөөр өсжээ.
Үүнд төгрөгийн хадгаламж 15 хувиар буюу 3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Төгрөгийн хадгаламж 2025 оны долдугаар сарын эцэст 23 их наяд төгрөгт хүрээд буй бөгөөд
- 87.1 хувь буюу 20 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,
- 12.9 хувь буюу 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.6 хувь буюу 889.1 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 45.8 тэрбум төгрөгөөр өслөө.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
