Өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсролын яам дээр сэтгүүлч хүн зодоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.
Гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна гэв.
Өнөөдөр Боловсролын яаман дээр болсон уулзалтын үеэр нэгэн сэтгүүлч УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мөнхбаатар нараас "2020 онд багш нараас авсан байрны урьдчилгаа яасан юм бэ" хэмээн асуусанд багш нарын төлөөлөл микрофоныг нь булаан авч улмаар үймээн самуун үүсэж уулзалт дууссан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!