Уншиж байна ...

Гавьяат тамирчин Ё.Басхүүг “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компани Toyota RAV4 автомашинаар шагналаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ё.Басхүүгийн жүдо бөхийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсныг тохиолдуулан “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компанийн зүгээс “Toyota RAV4” загварын автомашинаар шагналаа.

Ё.Басхүү нь “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ”  компанийн бөх бөгөөд 2019 оноос хойш хамтарч ажиллаж байгаа юм.

зураг
 

Тэрээр 2021, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль, “Токио 2023” их дуулгаас мөнгөн медаль хүртсэн.

Түүний хувьд жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпын дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан ч УАШТ-д түрүүлээгүй байсан. Харин энэ жил тэрээр 66 кг-д түрүүлж, улсын аваргын нэг алт, гурван хүрэл медальтай болоод буй.

зураг
 

Түүний их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цолоор шагнасан билээ.

зураг
 

Ташрамд дурдахад, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компани Ё.Басхүүг 2021 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд 10 сая төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулж байсан билээ.

зураг
 
зураг
 

“ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд спортыг үргэлж дэмждэг бөгөөд тус компанийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 17 дахь жилдээ ивээн тэтгэсэн юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.