Уншиж байна ...

"Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч 0 градустай шар айраг, дарсаар үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ"

Т.Цэлмэг, IKON.MN
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. 

Энэ үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын дарга А.Баяр "Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын 54%-ийг согтуугаар, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 30 гаруй хувь нь согтуу байхдаа гэмт хэрэг үйлджээ. Миний авсан мэдээллээр 29 хүртэлх насны 24,000 залуу ял эдэлж байна.

Архины хамаарал, архинаас шалтгаалсан гэмт хэрэгтэй тэмцэхгүйгээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах боломжгүй гэж харж байгаа тул энэ чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. "Намайг алгас", "Битгий архи өг" гэдэг уриалгыг олон нийтийн хэрэгслээр тогтмол зохион байгуулж байна. Гэвч нэг нэг асуудал байгаа нь найз дээрээ очлоо гэхэд 0 градустай шар айраг, дарс аваад уух боломжийг үйлчилгээний байгууллага олгохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь найз нөхөдтэйгөө уулзахад архи уухгүй байх боломжийг бүрдүүлж өгөх юм.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагуудтай хамтарч 0 градустай шар айраг, дарсаар үйлчлэх нөхцөлийг зохион байгуулж үзнэ гэж бодож байгаа. Ингэснээр архинаас хамааралтай гэмт хэрэг зөрчлийг багасгах олон алхмын нэг байна" гэж онцлов.