ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн вирус нэг метрийн зайд эргэлддэг тул гадуур явахдаа ам, хамартаа гар хүрэлгүй, маск зүүхийг ЗӨВЛӨЛӨӨ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т.Хаш-Эрдэнэ дараах байдлаар хүргэлээ. 



Тэрбээр хэлэхдээ "Манай эмнэлэг нийт 400 ортой, Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт 140 орыг дэлгэсэн.

Одоогоор 500 гаруй ор гаргаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг 20 ортой бөгөөд ачаалалтай үед 18-20 хүүхэд хэвтдэг. Ханиад томуу хүүхдүүдийн дунд эрсдэл өндөр, өвчлөлийн тархалт их байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн тул бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. 

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал.

Өвчнөөс сэргийлэх нийтлэг хариу арга хэмжээ: 

  • Амны хаалт зүүх
  • Гар угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх 

Улирлын томуутай холбоотой вакцинжуулалт болон өвөрмөц эмийн эмчилгээг хийлгэх нь сэргийлэх ач холбогдолтой. 

Амны хаалтыг зөв цагаар, зөв зүүх хэрэгтэй байна. Хүүхдийг ханиад томуугаар өвдсөний хойно биш, өвчлөхөөс өмнө сэргийлэх нь чухал алхам. 

Гэрийн нөхцөлд

  • Бүлээн шингэн юм сайтар уулгах
  • Витаминтай, тэжээллэг хоол хүнсээр хангах
  • Утас дэлгэцийн хамаарлыг хязгаарлах
  • Хүүхдийг оройн 21:00, 22:00 цагт унтуулж амрааж байх хэрэгтэй.

Эдгээр нь эргээд хүүхдийн дархлааны чадамжид эергээр нөлөөлдөг. Дархлааг дэмждэг, өвчнөөс сэргийлдэг энгийн аргуудыг хэрэгжүүлж хэвшээрэй" гэж зөвлөлөө. 

"Хүүхэд дөнгөж халуурмагц яаран антибиотик эмийн эмчилгээг хамаагүй хэрэглэж болохгүй"

Үргэлжлүүлэн улсын хэмжээнд ханиад томуугийн дэгдэлт ямар байгааг ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул танилцуулсан юм. 



Энэ талаар тэрбээр "Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт АЛАГ ЦООГ дэгдэлтийн түвшинд байна.

Өөрөөр хэлбэл алаг цоог дэгдэлт Улаанбаатар хот болон 17 аймагт байгаа юм. Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 281,488 хүн хандаж байгаагаас томуу, томуу төст өвчний улмаас 6.1 хувь нь үйлчилгээ авчээ. 

Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувь буурсан боловч нийслэлд бага зэрэг өсөх хандлагатай. Энэ нь хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хүн амын төвлөрөл ихсэж байгаатай холбоотой байж болзошгүй.

Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд 9,000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 21.1 хувь нь амьсгалын замын цочмог халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа.

Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн

  • 20 хувь нь орон нутагт 
  • 22.5 хувь нь нийслэлд тус тус  өвчлөлийн тоог эзэлж байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийг харахад 68.8 хувь нь бага насны хүүхдүүд буюу 15-аас доош насныхан. Үүнээс 55.8 хувийг нь тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм. 

Эцэг, эхчүүдэд зөвлөхөд:

Хүүхэд дөнгөж халуурмагц яаран антибиотик эмийн эмчилгээг хамаагүй хэрэглүүлж эсвэл хүчтэй антибиотик уулгаснаар эмнэлэгт ирээд антибиотикийн хэрэглээг сонгоход төвөгтэй болж буй. 

Иймд эмчид үзүүлж, зөвлөгөө авсны дагуу эм хэрэглээсэй гэж хүсье.

Нэг метрийн зайд томуу, томуу төст өвчний халдварын зэрэг өндөр вирусүүд эргэлдэж байдаг. Хавьтлаар буюу хүний амьсгал, нус, цэр, нулимс, шүлсээр дамжин халдварладаг. Улмаар хүүхэд ам, хамраа алчуураар биш гараар арчих, нүд нуухандаа хүрэх буцаад ангийнхаа эд хогшилд хүрэх зэргээр хавьтлын замаар дамжих эрсдэлтэй.

Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 23 хүн хэвтэж байна. Үүний 90 хувь нь бага насны хүүхдүүд бөгөөд хүндрэх талдаа буюу 3-5 хоногтоо уушгины хатгаа болох эрсдэлтэй ирж байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.113] 2025/2/3
Манай зарим иргэд халдвар хамгааллын талаар мэдлэг дадал муутай байдаг учраас ханиад болон элдэв төрлийн өвчинд нэрвэгдэх нь цөөнгүй бдаг санагддаг. Ядаж гараа угаах дулаан хувцаслах маскаа зүүх гэх мэтээс эхэлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.209] 2025/2/1
Энэ гурвын дунд хэдэн вирус эргэлдсээр л
0 | 0 Хариулах
Зочин [172.59.191.64] 2025/1/31
Ervvl agaar l heregtei bnda hvvkiin hort ugaaraas bolj vr hoich maani hordoj bn
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.201] 2025/1/31
Худлаа л Сүр сүр байх юм дээш нь засагт хэлээч томуу вирус нь дахиж нэмэгдэх дэгдэлт болоод байгаа юм бол сургууль цэцэрлэг түр хаах тухай
1 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [79.117.185.238] 2025/1/31
Вирус шүүдэг маск энэ дэлхийд байхгүй!!наад элийрлээ зогсоонуу!! Эрүүл агаар,шингэн уух,цэвэр хоол хүнс!!өөр юу ч хэрэггүй.вакцин хорлонт террорист ажиллагаа байсан гэдгийг ану д илрүүлэн шалгаж эхэлсэн байгаа!!одоо та нар боль тэхүү
0 | 2 Хариулах
Зочин [66.181.186.244] 2025/1/31
Оркууд олон нийтийн газар ам хамраа ч таглахгүй шүлсээ цацаал хуцуулаад л явдаг хэцүүшдээ бас л
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.53] 2025/1/31
Utaanbaatar jalga 2 pizda
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/1/31
Хүүхдүүд амраад байсан ханиад шуухниагаа дийлдэггүй ханиалгасан хүүхдүүд ямарч маскгүй гүйлдэж бн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.180] 2025/1/31
Надад 1,5 метр ойртохыг хориглоно гэсэн бичиг зүүчихээд явахад яг болох юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/1/31
Тийм шүү даанч явган хүний зам 1м өргөнтэй иргэд маскгүй ханиалгаастай
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.224] 2025/1/31
Коронагийн үед яалаа. Шалан дээр нь хүртэл мөнгө зараад наалт хэвлүүлээд наагаад өгч байхад зогсдоггүй байсан. Халдвар хамгааллын зайгаа аваад зогсч байтал зарим нь шууд очөр дайраад тоосон шинжгүй зогсдог байсан. Номингийн кассчид очер дайрсан хүнд тоохгүй үйлчлээд л гаргадаг байсан. Ардаас очоод сүүлээс нь эхлээд очерлоод ирэхээр танд үйлчлэе гэж хэлэхийн оронд. Ажлаа хийхгүй дураараа.
0 | 0 Хариулах