Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Нийтийн тээврийн шинэ систем болон 1,000 төгрөгөөр зорчих талаар мэдээлэл өгнө

ikon.mn
2 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хэвлэлийн Хүрээлэнгийн "Мэдээллийн төв"-д

11:00 цагт "Олон улсын харилцааны шинэ нөхцөл байдлууд: Америкийн геополитик хэрхэх вэ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Татварын Ерөнхий Газрын хурлын танхимд

11:00 цагт Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцуулах уулзалт болно.

ХӨСҮТ-д

11:00 цагт Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт

11:00 цагт Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн шинэ систем, 1,000 төгрөгөөр зорчих болсон талаар мэдээлэл өгнө.

Төв талбайд

12:00-13:00 цагт Хүний Эрхийн Форумаас "Иргэний нийгмийн өдөр"-ийг тохиолдуулан акц зохион байгуулна.

АТГ-ын Олон нийтийн төвд

13:30 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс хэвлэлийн хурал зохион байгуулна.

Төрийн ордонд

14:00 цагт Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг болно.