Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татжээ.
Дулааны шугам, авто замын гүүрний орчимд техник орох боломжгүй байршилд ажилчид цас, мөсийг гар аргаар буюу хөрөө, хүрзээр хөрөөдөж, цэвэрлэж байгаа аж.
Энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1,600 метр суваг татсан бол “Дэнжийн 1000”-ын нэгдүгээр сувагт гарц хийжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!