Уншиж байна ...

Япон улсын эзэн хаан хатны хамт долдугаар сарын эхээр Монгол улсад айлчлах болсныг албаны эх сурвалж баталжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улсын эзэн хаан Нарүхито, хатан Масако нар долдугаар сарын эхээр нэг долоо хоногийн хугацаатай Монгол улсад айлчлахаар төлөвлөж байгаа талаар тус улсын засгийн газрын эх сурвалж Пүрэв гарагт мэдээлжээ.

Энэ нь түүний хаан ширээнд заларснаас хойших гурав дахь гадаад айлчлал юм байна.

Нарүхито хаантан өмнө нь 2023 онд Индонез улсад, 2024 онд Их Британид айлчилж байжээ.

Гэхдээ тэр угсаа залгамжлах хунтайж байх үедээ 2007 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад айлчилж байсан юм.

Тус айлчлалын үеэр хунтайж Монголын уламжлалт баяр наадмыг үзэж, дэлхийн хоёрдугаар дайны дараа Монголд хоригдож байхдаа нас барсан япон цэргүүдийн хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлж байжээ.

Дайны дараа Зөвлөлт Холбоот Улс 14,000 орчим олзны япон цэргийг Монгол улсад шилжүүлснээс 1,700 гаруй нь эх орондоо буцахаас өмнө нас барсан гэдэг.

 

Эх сурвалж: Kyodo News