ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-аас хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэрээ эргэн харахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж, мэдэгдэл гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 1 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдгийг санаж, хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэдэг байр сууриа дахин бататгаж, хүүхдийн эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болох шийдвэрээ эргэн харахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж, мэдэгдэл гаргалаа.

Хүүхэд морь унаж уралдах нь томоохон эрсдэл дагуулж байдгийг анхаарч, тэднийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэсэн байр сууриа бататгаж байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдааны талаарх Монгол Улсын Шадар сайдын арванэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон бэлтгэл уралдаан зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, аливаа соёл, спортын арга хэмжээ, түүний дотор хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай мэдэгдсэнд харамсаж байна.

Хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдгийг санаж, хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэдэг байр сууриа дахин бататгаж, хүүхдийн эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болох энэхүү шийдвэрээ эргэн харахыг уриалж байна.

Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн билээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойших хорь гаруй жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.

НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны арванхоёрдугаар сарын 20, мөн 2021 оны долоодугаар сарын 2-нд мэдэгдэл гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.

НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ УДИРДЛАГЫН БАГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
86
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.98] 2025/2/2
Zerleg buduuleg dundad zuunii setgehuitei ork mongolchuudminee mongol huuhdiin amiar tug tahihaa boliochee. 21r zuund amidraach orkuudaa
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.139] 2025/2/1
Хүүхдийн эрүүл мэнд амь нас чухал, мөлжлөг байх ёсгүй энэнтэй санал бүрэн нэг гэхдээ үүнийг маш сайн хамгаалалтын хувцас болон олон шийдлээр шийдэж болно заавал морь унахыг тас болиулах шаардлагагүй. Америк хөлбөмбөг гээд муу нэртэй ч маш түгээмэл оршсоор байна энэ бол бие тестостероны хөгжлийг дэмждэг спорт. Монголд эрэгтэй хүүхдийн тестостероны хөгжлийг саатуулах гэсэн хортой санаа ч юм шиг, уламжлалд зөвхөн нэр төдий зүйл гэж байхгүй бүгд цаанаа нарийн шинжлэх ухаан философийн агуулгатай. Эрийн гурван наадам бол дайнд бэлэн байж хүчтэй оршин тогтнох үндэс суурь нь. Дагалдагч хонинууд хэзээ ч ойлгохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.221] 2025/2/1
Жилд 3-4 хүүхэд амиа алдаж, олон арваараа унаж бэртэж байна. Уяач ах нар нь жаахан охидыг оролдож хүчирхийлж байна. Яриад байвал энэ уяач гэгчдийн бузар булай дуусахгүй шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.221] 2025/2/1
Хүүхдийг хичээл сургуульгүй болгож, өглөө 6-аас орой 10-11 хүртэл ажиллуулж, өлсгөж цангааж, хурдан морь унуулж эрүүл мэнд, амь насыг нь эрсдүүлдэг соёл заншлаа одоо эргэн харах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.91] 2025/2/1
Одоо хаврын уралдааныг хорих тухай боловч 3 жилийн дараа уралдаанч хүүхэдтэй бүх наадмыг хорих сэтгэл зүй нийгэмд бүрдсэн бна. Өв соёлууд хавчлагаар устах нь дээ.😢
1 | 2 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/2/2
Nasand hureegui huuhdiin amiar naadahaa bolioch zerleg orkoo
1 | 0 Хариулах
Irgen [202.126.89.19] 2025/2/1
Za zailaa nvb gej hend c hegtein ukraine aa hamgaalj cdhgvi bj
1 | 5 Хариулах
Irgen [120.159.27.101] 2025/1/31
Олон улсын байгууллагаас ийм үг сонссоод сууж байх хэмжээний шийдвэр гаргаад сууж байгаа 126 малыг яах вэ. Энэ 126-гаар өөрсдөөр нь хурдны морь унуулаач. Өөрсдөө мориндоо чирэгдэж үхээрэй
5 | 0 Хариулах
Zochin [59.153.114.236] 2025/1/31
Олон улсад хүртэл ингэж хэлэгдэх хэмжээний шийдвэр гаргачихаад байхад тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй зүв үүгээр явсаар л байх уу?
1 | 0 Хариулах
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ БИ [66.181.160.73] 2025/1/31
ХАЙ..Я ТЭЛА ШОНООН ДАХАА ӨМССӨН ҮМХИЙ ҮНЭЛТЭЙ ГАХАЙ УЯАЧАА ДЭЭР НЬ СУУЛАГААД УЛАЛДУУЛБАА САЙН ШӨӨ...........
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/31
er n neg ugeer helbel mongoliin uuriin yos ulamjlaliig duusgaj l baigaa yum baina za odoo yahav tegeed duusahaas bish yahav ard irged n uursduu l hussen hussen yuma uz dee tegeed.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.40.24] 2025/2/1
hutsooo, tiim saihan yos ulamjlal geed sanaa aldaad baival uuru mori unaad uraldaache ergu mal chn
0 | 0 Хариулах
Зочин [172.58.164.252] 2025/1/31
Uralduulah gd bga hvmvvs ni ter aduu maltaigaa bvgd vheesei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.225] 2025/1/31
Хүүхдийн жин хасах гээд хоол өгөхгүй өлсгөөд байдаг.
5 | 1 Хариулах
Зочин [139.5.219.209] 2025/1/31
Нэг алдарт уяач баяны нялх амраг нь 3н тэрбумаар авсан шиншилла арьсан дээлээ гайхуулах гэсэн чинь өвөл дуусах гээд наад уралдаан шиг юмаа хурдан хий гэсэн юм бусуу
5 | 1 Хариулах
зочин [66.181.187.120] 2025/1/31
Баячууд арабын орнууд шиг робот унуулах нь удирдахад амар загнаж зодож байхад амар робот шартай өөрөө хусуулчихав аа
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.212] 2025/1/31
Asuudlaa togoon dotroo shiidej bmaar bna. Bogd haant zasag baiguulagdsanaas hoish heden urvagchid hyatadaas tuslamj guij tsereg oruulan mongoliin tusgaar baidliig ustgasan um bilee. Odoo ch mon urvagchid bna. Davarsan urvagchidiin daraagiin alham uu bh bol. Tusgaar togtnol uu
0 | 2 Хариулах
Tuuh [202.126.91.49] 2025/2/10
Uu gants bichver tuuhee unshij chaddgu balai bnshd. Aliv neg surah bichih neegeed ahiad unshaadahda
0 | 0 Хариулах
МАШ ЗӨВ [192.82.65.180] 2025/1/31
БИД ХҮҮХДҮҮДЭЭР МОРЬ УНУУЛЖ ЗУГААГАА ГАРГАХ ҮНДЭСНИЙ ЗАНШИЛТАЙ ГЭЖ БАЙСАНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР. МОРЬ УНУУЛАХ БОЛ -ЗУГАА ЦЭНГЭЛД ОРНО. жижиг биетэй том хүн унах эсвэл робот унуулж болох зүйл дээр хүүхэд унуулж зугаагаа гаргах нь хамгийн муухай заншил. ер нь үүнийг болих хэрэгтэй. эрт дээр цагт дайнд хүүхдээ зориулж бэлддэг байсан эртний заншилыг халах нь зөв. өөрийн хүүхдээ мориноос унаж бэртээд үхэж магадгүй гээд унуулахгүй хир нь өрөөл бусдын хүүхдийг морь унуулж, яасан ч яахав , манай заншил гэж бодож байгаа бол та хүн хог юм.
4 | 0 Хариулах
ard [66.181.184.25] 2025/1/31
manai zasgiin gazar burque. huuhdee hairaldaagui medrel zasgiin gazar
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.140] 2025/1/31
нүб хэмээх хужаанууд
1 | 2 Хариулах
Зочин [202.55.191.194] 2025/1/31
уяач нэртэй ховдог шунахай луйварчин хулгайч мангасуудаас үр хүүхдээ хамгаалцгаая Монголчуудаа
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.112] 2025/1/31
морь унасан толгойгүй хүмүүс Монголын төрийг захирдаг болох нээ.................!!!!!!!!!!! тэд зугаацаж л байвал бусдын хүүхдийн амь нас, эрүүл мэнд тэдэнд падгүй ажээ.
5 | 0 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/1/31
Сүртэй шдээ жендэрийн мэдрэмжтэй болох гээд олон мянган залуучуудаа шоронд хорьж алж байж
1 | 4 Хариулах
Зочин [202.126.88.103] 2025/1/31
Дан худалдаж авсан феодал сайдуудын засаг.Хулчгар хоосон толгой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.148] 2025/1/31
Түй чёрт, шараа болох юмаа?! Дээр үеэс хурдан морийг балчир хүүхдээр унуулдаг уламжлалтай боловч орчин үед бүх юм өөрчлөгдөөд байхад цагийн аясыг даган бид ч бас өөрчлөгдөхгүй зөрүүдлээд хөшөөд баывал манайд л хортой!! Дубай, Токио, Кентукки зэрэг хотод болдог морин тойруулгын дэлхийн хамгийн том уралдаанд 48кг-аас доош жинтэй, жижиг биетэй, насанд хүрсэн хүн (Jockey)-ээр хурдан морь унуулдаг жишигтэй, түүнийг бид хэрэгжүүлэх нь зүйтэй!!!
10 | 0 Хариулах
Зочин [59.153.113.53] 2025/1/31
Ymar baliar accenttai gechii ni ochood shivnechihev ee
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.216] 2025/1/31
Засгийн газар огцорвол таарна, мэдрэмжгүй , сэтгэлгүй, уячдад барьцаалагдсан
9 | 0 Хариулах
Зочин [139.5.219.209] 2025/1/31
Хүн биш данхаас мэдрэмж сэтгэл г.м илүү зүйл нэхэх юм кккк
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.107] 2025/1/31
МОНГОЛ ӨВ СОЁЛОО ХАДГАЛНА ГЭДЭГ НЭРИЙН ДОР ГАНЦ МОРИН УРАЛДААНЫГ НЬ САЛГАЖ АВЧ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХҮҮХЭД УРАЛДУУЛАХ ЮМ УУ ? МОРИН УРАЛДААН БОЛ ЭРИЙН ГУРВАН НААДМЫН НЭГ. НААДАХ ГЭЭД БАЙГАА ПМ БОЛ НААДСАН ШИГ НААДЬЯА ТЭГВЭЛ !!! МОНГОЛ БӨХӨӨ, СУР ХАРВААГАА, ШАГАЙН ХАРВААГАА МӨН АДИЛ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГАДАА ХИЙЕ !!! ТЭГЭЭД ДАРАА НЬ ТА НАР ӨВ УЛАМЖЛАЛАА ХАДГАЛЖ БАЙНА ГЭЖ ДУУГАРАХЫГ НЬ ХАРЬЯА 😀😀😀
14 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/1/31
авилгач баян уяачдынхаа эрхэнд орсон данхын засгийн газар дэлхийн шившиг болж байна да
9 | 0 Хариулах
Иргэн [66.181.176.170] 2025/1/31
НҮБ ХУЦ! Авилга, хээл хахуулиа зогсоогоочээ, сургууль цэцэрлэгийн газрыг авилгадаж зарахаа болиочээ, хүүхдийн сурах, боловсрох эрх зөрчигдөж байна гэж уриалаасайдаа, тэгэхээр улсын дотоодын хэрэгт орох болчихоод болохгүй, харин иймэрхүй попорсон юман дээр улсын дотоод хэрэгт нь оролцоод, урилга энэ тэр ч гэх шиг даварцан юмнууд.
3 | 22 Хариулах
Өв соёл [59.153.87.51] 2025/1/31
Бяд морио унаад модоо тохоод халзан бүргэдэйгээ тойроод хонио хариулж амьдрахад болно доо болно
4 | 19 Хариулах
Зочин [66.181.179.31] 2025/1/31
Taanar tegeed huduuruugee yvaachee tegvel hot saihan utaagui tugjrelgui boloh gd bn
1 | 0 Хариулах
Зочин [104.28.71.89] 2025/1/31
Mal lalruudiig ogtsruuly
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.54] 2025/1/31
НААДМААР КӨДӨӨНИЙ ОРКУУД НЬ НУТАГ РУУГАА БУЦЧИХСАН ХОТ СЭЛҮҮХЭН ЦЭВЭРХЭН БОЛСОН ҮЕД ИРЭХ НЬ ДЭЭ ХАХА
7 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.181.207] 2025/1/31
За зүгээр дээ. Өв соёлоосоо нүүр буруулж болохгүй!
0 | 15 Хариулах
Зочин [202.126.89.54] 2025/1/31
ААН ТЭГЭЭД БАЙДАЛ САЙЖРАХГҮЙ ӨВӨЛ ХАВРЫН УРАЛДААН ГЭЖ УЯАЧДЫН ШУНАЛЫН УРАЛДААН ХИЙЖ ХҮҮХДЭЭ АЛААД БАЙВАЛ ОЛОН УЛСААС ХОРИГ ТАВЬНА ДӨӨ
13 | 0 Хариулах
Зочин [66.181.186.244] 2025/1/31
Наадмаар морь уралдуулахыг хэн ч эсэргүүцээгүй өвөл хаврын уралдаан гэдэг баяжсан уяачдын цолоо нэмж улсаас мөнгө авах зорилготой уралдаанаа боль гээд байгаашд.
17 | 0 Хариулах
Зочин [202.9.40.107] 2025/1/31
ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГАДАА БАС БӨХӨӨ БАРИЛДУУЛЬЯА, СУР ШАГАЙГАА Ч БАС ХАРВАЯА, ТЭГЭХ ҮҮ ?
6 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/1/31
Монгол хүн морио унана уу, уралдуулна уу хэнд ч ямарч хамаагүй. Хэдэн зууны турш унасаар уралдсаар ирсэн. Хойшдоо ч унасаар ч уралдсаар ч байх болно. Харьжсан элэг нь буруужсан оркууд зүгээр л зайл.
3 | 25 Хариулах
Зочин [66.181.186.244] 2025/1/31
Чам шиг хоцрогдсон дундад зууны новшнууд зайлах ёстой тэгвэл монгол хөгжинө
19 | 1 Хариулах
1 [202.131.247.102] 2025/1/31
Хятад руу нэгдэе ээ
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.216] 2025/1/31
Мал
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.13] 2025/1/31
Хятадад морь уралдуулаад байхад бид бас адилхан юм чинь яагаад болдоггүй Юм бэ
0 | 1 Хариулах
Зочин [1.146.143.88] 2025/1/31
Хэн ч битгий морь уралдуул гэж хэлээгүй. Битгий хүний хүүхдийг сургуульгүй, мөрөөдөлгүй болгооч. Бүр зарим нь амь насаараа хохироод байгаа учраас болиоч ээ гэж байгаа шүү.
16 | 0 Хариулах
Зочин [66.181.179.105] 2025/1/31
Морь унаач хүүхдийн өсөлтийг удаашруулахын тулд цуу өгдөг гэнэ, аймшигт гэмт хэрэг.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/1/31
hool ch ugdugguie eruul mendiin daatgal bhku
0 | 0 Хариулах
hehe [202.180.218.37] 2025/1/31
Argagui dee, Zasgiin gazar arai heterhie shiidver gargasan yumaa.
13 | 0 Хариулах
Зочин [202.126.89.54] 2025/1/31
ИЙМ БҮДҮҮЛЭГ БУРАНГУЙ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
17 | 2 Хариулах
Зочин [202.131.240.147] 2025/1/31
ern bol ene ZG ogtsroh shaltgaan uuschihlee
0 | 0 Хариулах