ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэн гэх албан тушаалтан ямар хууль бус шийдвэр гаргасан, шүүх хэрхэн эцэслэн тогтоосныг харах боломжтой цахим системийг хөгжүүллээ"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн Албаны Зөвлөлөөс төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцуулах уулзалтыг Татварын Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгууллаа. 

Тус цахим шинэчлэлтээр төрийн албанд гарч байгаа хууль бус томилгооны мэдэгдэл цахим системд ирж, орон даяар иж бүрэн хянах боломж бүрдэж байгаа аж. Мөн төрийн албан хаагч мэргэжил, шаардлага, ур чадвартаа тохирох сул орон тооны мэдээллийг системээр дамжуулан үзэх, сонголт хийх, шалгалтад орох боломжтой болсон байна. 

Энэ талаар Төрийн Албан Зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн албаны тухай хуульд манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн алба, албан хаагчдын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх чиг үүрэг нь манай байгууллагад байдаг. 

Энэхүү тоо бүртгэлийг Excel суурьтай хийдэг байсныг 2022 оноос цахим руу үе шаттай оруулж эхэлсэн. Улмаар 2024 оноос дээрх мэдээллийг зөвхөн төрийн байгууллага үздэг байсныг dashboard хэлбэрээр иргэд, олон нийт, төрийн албан хаагчид өөрсдөө танилцдаг болж байна. Түүнчлэн төрийн албан хаагч хүн өөрийнхөө тусгай эрхээр нэвтэрч ороод мэдээллээ шалгадаг, хянадаг, засвар оруулдаг системийг хөгжүүлсэн. 

Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлж байна. Энэ системээр дамжуулж тухайн хүнд өөртөө тохирох албан тушаалд материалаа өгөх боломж бүрдсэн. Төрийн албан шалгалтад тэнцсэн эсэх, хэн тэнцсэн, ямар шалгуураар тэнцээгүй талаар иргэд нээлттэй мэдэх боломжтой. 
зураг
 

Мөн төрийн албанд хууль бус томилгоо хийх, төрийн албан хаагчийг хохироох шийдвэр гарсаар байна. Төрийн Албаны Зөвлөл үүнийг бууруулахаар олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн сайн үр дүнтэй биш байгаа. Тиймээс хууль бус томилгооны мэдэгдэл цахим системд ирэх шинэчлэлийг хийж эхэллээ. 

Тус системийг ажиллуулснаар төрийн албан тухай хуулийн болон албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийн томилгооны мэдээллийг бид авдаг болж байгаа. Ингэснээр тухайн томилгооны тухай шийдвэр гаргасан хүнд хуулийн дагуу эрсдэлээс сэргийлсэн зөвлөгөө, зөвлөмж өгнө. Дараа нь засаж залруулах боломжтой хугацаа өгнө. Тодорхой хугацааны дараа хууль бус томилгоотой холбоотой зүйлээ засаж залруулаагүй тохиолдолд манай байгууллага шийдвэрийг хүчингүй болгоно. 

Мөн төрд учирсан хохирлыг цаасаар бүртгэдэг байсныг цахим систем рүү оруулсан. Ингэснээр хэзээ, хэн гэх албан тушаалтан ямар хууль бус шийдвэр гаргасан, шүүх хэрхэн эцэслэн тогтоосон гэдгийг харах боломжтой системийг хөгжүүллээ.

Шүүхийн тогтоолоор тухайн албан тушаалтан ямар төлбөрийг хэзээ улсад төлөх тухай мэдээллийг системээр дамжуулж харах юм. Энэхүү систем нь төрийн албан тушаалтнуудыг хариуцлагыг өндөржүүлж байна" хэмээн мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.66] 2025/2/2
За нэг юм асууя. Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн газрын дарга 2 албаны даргаар ТЗ 7 оор цалинжуулан хохироож байна. Гэтэл 20 аймагт албаны дарга нар нь ТЗ6 цалинжиж байгаа. Үүний зөрүүг яаж олж авах вэ. Засгийн газрын 487 тогтоол алдаатай. Албаны дарга гэсэн нэршил байхгүй гэсэн үндэслэлээр хохирч бна. Төрийн албанаас ТЗ6 цалинжуулах нь зөв гэсэн шийдвэр ирсэн гэтэл уг шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Отгонсүрэнг та нар яаж арга хэмжээ авах вэ.
0 | 0 Хариулах
Bolor [85.18.5.193] 2025/2/1
Улс төр.төрчдөөс хамаарсан.тэдний татаасаар дарга нэр зүүсэн улс их хортой.энийг шийдэхгүйгээр алтан систём нэвтрүүлээд лөөлөө. Цэдэвсүрээн
0 | 0 Хариулах
70 тай өвөө [171.6.225.128] 2025/2/1
Энэ ажилгүй залуучуудыг хорих лагерь шиг юманд байрлуулаад ядаж 6 сар туйпуу цохиулах юмсан! Бие нь хөнгөрөөд хор нь гадагшлаад аандаа ажилд дуртай болно до🥸
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.108] 2025/1/31
Хадгаламж банкийг дампууруулаж мөнгөөр нь казино тоглоод шүүхээр 7н жилийн ял авсан хүрэлсүхийн хэрэг наана чинь орохгүй л биздээ 🤣🤣🤣
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.76.240] 2025/1/31
сайн байцгаана уу. "сонин дээрээ соохолзоод, сониноо буурахаар гоохолзоно" гэдэг л болчихгүй бол, ер нь л гэм биш зан шүүдээ, зөв зүй~тогтмол~байнгын~бүрэн ажиллагаатай цахим систем буй байх~бий байх юм бол ч давгүйдээ.
0 | 0 Хариулах
Стандарт түлш найрлага [66.181.191.105] 2025/1/31
Төрийн албан хаагчид шийдвэр гаргах түлшний хүмүүс чинь буруу хортой стандарт баталж тэр дагуу хорт хийтэй түлш ихээр үйлдвэрлэж уб бүх хүмүүсийг хордуулж үхүүлж өмчлүүлсэн байна
0 | 0 Хариулах
Мяагаа [95.91.247.160] 2025/1/31
Маш зөв ажлууд байна. Энэ бүхэн нь хаана хаана хяналтыг сайжруулах, хий хоосон хардалт сэрдэлтийг багасгах, шударга байдлыг бэхжүүлэхэд бодитой алхам хийгдэх болно. Амжилт.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.201] 2025/1/31
Хууль бус хууль үйлдвэрлэж түүнийг нь хүнээ байсан монголоо байсан төрөөр халхавч хийсэн мэдлэг чадвар Сэтгэл тааруу нөхдүүд хуулийг буруу хуулийг хууль бусаар хэрэглэж шийдвэр гаргаж хүн ардад балаг гай болдог болсон байхыг үгүйсгэж болохгүй
1 | 0 Хариулах
за яах вэ [103.212.116.52] 2025/1/31
ТМС төгссөн хүн гэхэд их дээшээ явлаа сүрхий2
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.91] 2025/2/1
Harvaas barilgiin TMS biz
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.91] 2025/2/1
Zasal chimeglelchin
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.154] 2025/1/31
Гадны улсыг дууриагчид минь төрийн албаны орон тоогоо цомхотгоочээ.дэлхийн улс орнуудын дундаж харьцаанаас аль эрт даваад алга боллоо тэр хэмжээгээр татвар төлөгчдийн мөнгө хяналтгүй урсаж алга болж байгаа
2 | 0 Хариулах
чч [202.126.89.248] 2025/1/31
Төр,Улсын байгууллагад Сангийн яамнаас хамгийн их хууль бус томилгоо хийж: хулгайч хурган дарганцар нар бүх ажлыг хахууль болгодог гэж би харж байгаа,,,,Энэ бол арчаагүй Засгийн шинж,
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.46] 2025/1/31
Tanil talaaraa toriin alband eronhii shalgalt ch ogohgvi orson hvmvvs bii shvv bvgdiin halj shaardlaga hangasan hvmvvsee awmaar bnaa
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.121] 2025/1/31
CHI 70-S SURGUULIN ZAHIRLAAR NYARAV TOMILJ ALDAA HIISEN DEE
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.85] 2025/1/31
Энэ бол худлаа авгай
2 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/1/31
Төрийн алба моодонд оржээ. Хятадад бас төрийн албаны ажилтан хамгийн ирээдүйтэй албан тушаал болоод бга. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр Монголчууд Япон, Солонгос гэхээсээ Орос, Хятадтайгаа л илүү адилхан болоод бна.
2 | 0 Хариулах
кккк [171.6.225.128] 2025/1/31
Дээр үед ИНЕГ болон Буянт-Ухаа буудалд ямарч боловсолгүй арслан Мөнх-Эрдэнэ мэтийн золигнууд хаа хамаагүйгазар дарга хийгээд явдан баыж билээ. Одро ч гэсэн хаа нэг газар тоон дотор үсэг цохиж яваа да
1 | 0 Хариулах
Zochin [202.21.104.2] 2025/1/31
Дарга минь системээ ойлгоогүй л байна даа.
1 | 0 Хариулах
зочин [202.126.90.136] 2025/1/31
Хууль бус томиллогоогоо ТАЗ-аас эхлэж зогсоо. Улаан цайм ямарч шалгуур хангахгүй хүмүүс яам,тамгын газар томилогдож байгааг хугацаа алдаж зөвлөж байна гэдгээр хууль зөрчих боломж олгож байна да
5 | 0 Хариулах
Зочин [66.181.184.251] 2025/1/31
бараг л хөгжихгүй талдаа сайт болох байх дөө
5 | 0 Хариулах