Уншиж байна ...

Өнгөрсөн онд хамгийн ихдээ 40.8°С хүртэл халж, -48.8°С-т хүртэл хүйтэрчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 1 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны цаг уурын үнэмлэхүй утгуудын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Өнгөрсөн онд: 

Температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд агаарт 40.8°С, Cүхбаатар аймгийн Баяндэлгэрт хөрсөн дээр 71°С хүрч халсан байна. 
Харин үнэмлэхүй бага утга Завханы Отгон суманд агаарт -48.8°С, хөрсөн дээр -50°С хүрч хүйтэрсэн байна.
Хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Онон суманд 7 дугаар сарын 25-нд 96.8 мм тунадас оржээ.
Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 972.7 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 754.0 гПа хүрч тус тус ажиглагдсан байна.

Салхины хурдны үнэмлэхүй их утга Говь-Алтайн аймгийн Бугат суманд 40 м/с хүрчээ.

зураг
 
ЦУОШГ