Уншиж байна ...

Эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү буурлаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 18 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ бизнесийн боломжийг өргөжүүлэх, өгөөжийг нэмэгдүүлэхэд зориулан “Эргэлтийн хөрөнгийн зээл”-ийн хүүгээ бууруулж, хамгийн бага хүүг санал болгож байна.

  • Зээлийн хэмжээ:
    Иргэн: 1 тэрбум төгрөг хүртэл
    Байгууллага: 2 тэрбум төгрөг хүртэл
  • Зээлийн хүү (жилийн): 18.0%-20.4%
  • Зээлийн хугацаа: 12 сар хүртэл

Бөөний болон жижиглэн худалдаа: Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдааны бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулагдана.

Бөөний болон жижиглэн худалдааны салбар нь улсын эдийн засаг, зах зээлд томоохон нөлөө үзүүлэхүйц, олон бизнес эрхлэгчид, ажлын байрыг багтаасан ач холбогдол бүхий салбар билээ.

Хүнсний үйлдвэрлэл: Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулагдана.

Иргэддээ гарал үүсэл нь тодорхой, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг хүргэдэг хүнсний үйлдвэрлэгчдэдээ бага хүүтэй зээл олгох нь тогтвортой, бодит хөрөнгө оруулалт болох юм.

Хөдөө Аж Ахуйн салбар: Хөдөө аж ахуй тэр дундаа үр тариа, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулагдана.

Улсын хэмжээнд хүнс ногооны ургац хураалтыг төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулж, хүнсний бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр иргэд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж нэмэгдэнэ.

Түүнчлэн Капитрон банк нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаардаг бөгөөд үүний  хүрээнд өнгөрсөн онд CU сүлжээ болон Зээлийн батлан даалтын сантай хамтран CU конвиниенс дэлгүүрийн франчайз эрхийг хөнгөлөлттэй, батлан даалттай авах 2 тэрбум төгрөгийн зээлийг 20 бизнес эрхлэгч эмэгтэйд олгосон билээ.

Капитрон банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд “Эргэлтийн хөрөнгийн зээл”-үүдийг бага хүүтэй олгож, тэднийг дэмжих замаар улсын эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Бизнес эрхлэгч та Капитрон банкны өөрт ойр салбарт хандан эргэлтийн хөрөнгийн зээлээ шуурхай шийдүүлэн авч, бизнесээ өргөжүүлээрэй.      

Тогтвортой өсөх бизнесийг тань бид дэмжье - Капитрон банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.