Уншиж байна ...

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны үеэр Ш.Чимэдцэеэ, П.Баярмагнай, Г.Эрдэнэчимэг нарын уран бүтээлчид дуулна

Б.Манлай
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд нээгдэнэ.

"Их наяд" худалдааны төвд бүтэн сарын турш үргэлжлэх уг үзэсгэлэн худалдааны үеэр нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч өдөр бүр тоглолтоо толилуулах юм байна.

Тодруулбал маргааш нээлтийн үеэр МУАЖ, уртын дуучин Ш.Чимэдцэеэ, уртын дуучин Б.Алтанжаргал, О.Анхчимэг, Т.Баянжаргал, дуучин Ж.Хишигбат, П.Баярмагнай, Г.Эрдэнэчимэг, Г.Батсүх нар ая дуугаа өргөнө.

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50,000 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хотын А бүсэд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буйг Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа мэдээлж байсан юм.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулагдах урлагийн тоглолтын хуваарь:

зураг