ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"32,000 зуухыг нийлүүлэх тендерт шалгарсан Экоресурс компанитай гэрээ байгуулахаас татгалзсан"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр хорооллын 32,000 айлд зуух тараахаар болж, 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авах тендер зарласан болохыг өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлж байв. Уг тендерийг цуцалжээ.

Энэ талаар Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газраас тодруулахад "32,000 зуухыг нийлүүлэх тендерт "Экоресурс" гэж компани шалгарсан юм. Тус компанитай гэрээ байгуулахаас татгалзсан. Утааны асуудлын хэлэлцүүлэгт оролцсон болон нийт иргэдийн зүгээс зуухнаас өөр шийдлийг нэвтрүүлэх тухай санал, шүүмжлэл гарлаа. Энэ тухай мэдэгдлийг "Экоресурс" компанид хүргүүлсэн, хариу ирээгүй байна.

2024 онд эрүүл мэндийн байгууллагад угаарын 2,000 гаруй дуудлага ирсний 893 нь зуухны эвдрэл гэмтлээс болсон нь тогтоогдсон. Эдгээр угаарын дуудлагын шалтгааны 50-аас дээш хувийг зуухны битүүмж алдагдсан, яндангийн эвдрэл гэмтэл эзэлсэн байдаг. Үүнээс гадна хяналт шалгалтаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 70,000 гаруй нь уламжлалт болон эвдэрхий зуухтай байсан. Энэ тооцооллын дагуу иргэдийн амь нас, эрүүл мэндийг угаартах эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Агаарын Бохирдолтой Тэмцэх Газраас зуухны тендерийг зарласан юм" гэж тайлбарлалаа.

Угаарын хий буюу СО гэж нүүрстөрөгчийн дутуу ислийг хэлдэг бөгөөд дотоод орчинд угаараар амьсгалбал хүний биед хамгийн хортой байна. Хими, химийн технологийн үндэсний хүрээлэнгээс "Экоресурс" компанийн нийлүүлдэг "Нүүдэлчин" нэртэй зуухыг энэхүү нүүрстөрөгчийн давхар ислийг бүрэн шатаадаг гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Er [103.212.117.202] 2025/2/3
Зуух нь бүтэн шатаана гэж худлаа яриад эхэлж байгаа хүмүүс луйварчид л байж таарлаа!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.229] 2025/2/5
Buten bol sharahguishdee,ghdee nalaihiin nuursiig huurugtei polish zuuhand shataahad tsgaan uur l grdgiimdaa uug ni sain zuuhtai bol todorhoi hmjeend buurna ghdee uneteildee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.194] 2025/2/3
Хулгайч нарын бизнес хоорондоо алалцаж бдагшүү утаа зуух ярьсан ёроолгүй шуналтай хулгайч нар
0 | 0 Хариулах
хахууль [139.5.219.164] 2025/2/2
хахууль өгөөд л,бас 1 том даргын компани бол Тэнцүүл гээд Шалгараа биз.Хулхи зуух л анхнаасаа шахах гд зүтгүүлсэн....Авилгал хулгайд Живсэн 1 намын дхрангуйлалд орсон лалар улс шш дэээ.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.23] 2025/2/2
Нүүрстөрөгчийн давхар шатаадаг гэнэ. Ккк. СО2 бол цаашид дахин шатах буюу исэлдэх боломжгүй маш тогтвортой, шаталтын эцсийн бүтээгдэхүүн юм шүүдээ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.185.208] 2025/2/2
Зуух түлш гэж ярихаа одоо болих хэрэгтэй. Ямар ч үр дүн алга. Гэр хороолол руу дэд бүтэц татаж хатуу стандарт тогтоох хэрэгтэй.
0 | 3 Хариулах
Зочин [202.55.188.82] 2025/2/2
Бүрэн шатаадаг гэж худлаа бна даа. Тийм бол яагаад татгалзана гэж. Ард түмнээ бодсон ч ашиг орлого бодсон ч тийм хэрэгтэй зуухаа борлуулахыг л бодмоор юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.37] 2025/2/1
Толгойнд нь яндан зуух, шахмал хулхи түлшнээс өөр юм орж ирэхээ байсан хотын дарга нарын луйврыг яая даа.
1 | 0 Хариулах
Алтай [59.153.115.19] 2025/2/1
Зууханд хийх нүүрсээ хог болгоод төрөөс шахаад сонголтгүй байгаа нь харамсалтай. Агаарын бохирдол нь төрөөс өгч байгаа хогын нүүрсний шаваадасаас болж байгаа шүү өөр сонгоод түлчих нүүрс байхгүй ямар ч сонголтгүй.
1 | 1 Хариулах
Нян бактери устгагч Fairy шингэн саван [103.57.92.195] 2025/2/1
Утаа дагасан шахааны бизнес эрхлэгчдийг шалгаж ухвал их юм гарах бхдаа..
1 | 0 Хариулах
иргэн [66.181.161.11] 2025/2/1
800 орчим айлын зуух болохоо байсан байхад 32 мянган зуух солино гээд ААН-ээр 28 мянган зуух хийлгэчихээд тендэрээ зогсоочихдог хотын удирдлагуудад ямар шийтгэл байх бол. Утааг ялсан гээд тэрбумаар нь биеэ биенээ шагнасан гээ биз дээ. Нэг л бишээ.
2 | 0 Хариулах
Пппп [103.57.92.177] 2025/2/1
Улныханыг туршилтын туулай болгохын байна л даа!!!
0 | 1 Хариулах
Hi [122.201.31.154] 2025/1/31
баKтер хулгайгаар хийсэн зуухны цавчаагаа далдлах арга хайж ядаж бнаа .ард түмэн нүдээрээ харж бгашдээ хужаад цутгасан төмрийн хогоор эх орноо дүүргэсэнийг чн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.72] 2025/1/31
Zov. Ovoo buruu yuma ter dor ni zàsahiima. Ard tumen ch gej bas haasha ch yumde. Utaagui zuuh butesen gd hutsad bsn tgd terii ni tur zasag ni demjed ogloo. Tegtel bas l neg zavharsn yum butesn bh yum. Zohion buteegche ch alddaa
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.97] 2025/1/31
Нам нян 2 оос салсан цагт утаагүй болно гэдгийг адгийн тэнэг ч ойлгоно
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.67] 2025/1/31
Газрын зургийн программ дээр маш цэгцтэй тоо зураглал нэ тэр гаргачихаж болох юм шигээ. Бодвол мундагууд боловсруулж хийж чаддаг л байлгүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.51] 2025/1/31
цуцлах байсан юм бол тендер зарлаж зөндөө олон компани ажил явдал болгох хэрэг байна уу
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.97] 2025/1/31
Утаа мөнгө олох хэрэгсэл болсон учир утаа хэзээч алга болохгүй
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.14] 2025/1/31
Юун зуух. Зуух дэмжвэл утааг дэмжсэн л гэсэн үг. Ядаж айлын хэрэгцээгий нарны халаалт, нар салхины эрчим хүч яриач.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.181] 2025/1/31
Зуухаа өөрсдөө авч чадахгүй байгаа бол тэгээд угаартаад үхэцгээсэн нь дээр дээ. Хэдэн улныхан далд орно л биз хаха
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.174] 2025/1/31
Uursduur ni avhuulaach
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.102] 2025/1/31
Ха ха үнэн болов уу. Юу ч гэж хуцаж мэдэх новшнууд гэж
0 | 0 Хариулах
Багшир [122.201.31.54] 2025/1/31
Муу зуухыг нь нэг удаа солиод өгөхөөс өөр яах вэ. Бүгдээрээ хагархай зуух пийшинтэй гэвэл арай хэтэрнэ
0 | 2 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/1/31
Гаазан зуух ядаж сууриулуулах тендер зарлалдаа. Тэр гаазаараа халаалт өгөхөөс гадна дээр нь хоолоо хийж идэх боломжтой байхаар
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.76] 2025/1/31
21-р зуунд асуудлаа шийдэж чадахгүй зуух яриад, хэрэлдэж суудаг улс орон манайхаас өөр байдаг болов уу. Технологи хөгжөөд маш хурдан өөрчлөгдөж байна шүү дээ.
2 | 0 Хариулах
МАН бол монголын №1 дайсан [66.181.160.99] 2025/1/31
МАН-ы ийм улаан цайм хулгайг зүгээр л байх ёстой юм шиг хараад сууж байдаг өлбөгөр арчаагүй ард иргэдтэй учраас л монгол одоо ийм сул дорой байгаа. эрүүл сэтгэхүйтэй улсад бол аль хэдийн нянбактерыг доодох хулгайчуудтай нь цуг барьж аваад 20 30 жилийн ял өгчихсөн байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.219.209] 2025/1/31
Одоо нөгөө тендерт ялсан компани нь шүүхэд өгч байгаад мөнгөө авна Хонь бүрэн Чоно цатгалан кккк.Угаасаа ийм тендер хийнэ чи ялна гэж тохироод зуухаа ч хятадаас оруулаад ирцэн байх
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/31
хөдөө орон нутгаа ажлын байртай эдийн засагтай болгохгүй бол хотын асуудал чинь хэзээ ч шийдэгдэхгүй, иймэрхүү зүйлийг ойлгохгүй байгаа хулгайчуудыг зайлуулвал яасан юм
2 | 0 Хариулах
Зочин [45.38.15.122] 2025/1/31
АН-ын С.Одонтуяагийн компани "шатчихлаа". Байгаль орчны сайд одоо ууртай байгаа даа ха ха ха
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/31
Батарей, хэмнэлттэй цахилгаан халаагуур, устөрөгчийн станц гээд бүх юм маш хурдан өөрчлөгдөж байна
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.114] 2025/1/31
luiwriin company mongol hun zohion buteesen edr shal hudlaa. 10jil umnu l zuuh taraah geed delhiin banknii shalgaltand tentseegui hytad zuuh. utaa dahin shaadag gj secondary combustion bol ali deer ueiin buteel. hytadad yag tiim zagwartai uchnuun zuuh zaragdaj baigaa. medleggui yum google deed uzchih chadawargui mongolcuudiig luiwardahad ch amarahan lda.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.214] 2025/1/31
ЗУУХ ЯРИХ БИШ НААД ГЭР ХОРООЛЛОО ЗАХААС НЬ УСТГААД ЯВ ГЭЖ ХЭД ХЭЛЭВДЭЭ ЗДА
1 | 1 Хариулах
Зочин [66.181.181.140] 2025/1/31
СО-г шатаадаг гээд хэнэгч үгүй худлаа шаах юмаа, ер нь ичэх булчирхайгүй хүн л их мөнгө олдог юм байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.133] 2025/1/31
Хятадад тендер зарлаач ядахдаа, цавчаагаа авахаар тохироод. Галзуу сайн зуух ириишд тэнэгүүдээ
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.226] 2025/1/31
ХАЛАМЖА ЗОГСО ЗУХА АВЧ ЧАДАХГҮИ ГАЛА ТҮЛЖ МЭДЭХГҮИ МАЛНУУДАД АЛТАН ЗУХ ӨГСӨНЧ ЯЛГАГҮИ
4 | 0 Хариулах
32.000 [103.212.162.82] 2025/1/31
сүү боловсруулах жижиг машин нийлүүлбэл .. Та нар ааруулаа 65.000 аар авахгүй !! 30.000 аар авах боломж бүрдэнэ.. наад утаа чинь ориг угаасан нүүрс түлчвэл ор үндэсгүй алга болно.. хаягдал овооллого Хог шатаахаар алтан зуух байсанч утаа гарна !! үйлдвэрлэлээ хөгжүүлээёэээ Данха ааа ...
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/1/31
ЗУУХ ТҮЛШ ЯРИАД БАЙГАА ЦАГТ УТАА АРЬЛАХГҮЙ ЭЭ. АЙЛУУДЫГ ЮУ ТҮЛЖ БАЙГААГ ТА НАР ХЯНАЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭ. УЛНЫ ГАРУУД МАШИНЫ ДУГУЙ ХАР ЦААС ШАТААЖ БАЙГАА. ГЭР ХОРООЛЛЫГ УСТАГ. МӨНГӨТЭЙ ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСТ ГАЗРЫГ ОЛГО.
1 | 2 Хариулах
Зочин [49.0.135.174] 2025/1/31
Дулаанаа хадгалдаг шалны халаалт хийгээч , 30м2 манайх сард 80,000 гарч байна . 1800вт цэвэрхэн, удаан эдэлгээтэй, дээр нь 3см бетон цутгахаар ханан пишин шиг дулаанаа барина, гал усны аюулгүй,
3 | 0 Хариулах
галын инженер [171.6.225.128] 2025/1/31
Шаталтын процесс мэдлэг ямарч инженкр төгс шаталт явуулдаг нэг ч зуух битгий хэл тусгай төхөөрөмж гараагүйг мэднэ. Утаагаар далимлуулан 4 -р анги төгсөөгүй хүн үуур хиыж байлаа. Мөн их мөнгө гударсандаа том жижиггүй одоо болноо ялгүй үлдэж байьал баярла! Гэхдээ энж мөрөөр шалгах л ёстой!
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.105] 2025/1/31
Улны хороолол.
0 | 2 Хариулах
зочинзочин [66.181.178.146] 2025/1/31
утаагүй зуух гэж байхгүй.галтүлэхгүйгээр халаалт байх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
зочин [103.71.101.173] 2025/1/31
утаагаа айлууд өөрсдөө шийдээч зуухны сайжруулах хэрэгтэй хэний төлөө амьдраад байгаа юм бэ битүүмжил буутайгаас үгаартаж байгаа шдээ
1 | 1 Хариулах