Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9,000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын судалгаагаар 61,576 айл уламжлалт зуух, 57,167 айл төслийн зуух, 11,767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19,296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4,713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17,484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7,383 өрх байна.
Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11,767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12,673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн координат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж, цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.
Хяналт шалгалтаар иргэн аж ахуйн нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!