ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 09-нийг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хоёрдугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулав. 

зураг
 
ЦУОШГ

Хур тунадас:

  • Хоёрдугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар,
  • Хоёрдугаар сарын 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
  • Хоёрдугаар сарын 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас,
  • Хоёрдугаар сарын 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • Хоёрдугаар сарын 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • Хоёрдугаар сарын 08-нд нутгийн зүүн хагаст,
  • Хоёрдугаар сарын 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: 

  • Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр
  • Хоёрдугаар сарын 05-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • Хоёрдугаар сарын 06-нд ихэнх нутгаар,
  • Хоёрдугаар сарын 07-нд нутгийн өмнөд хэсгээр,
  • Хоёрдугаар сарын 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур:

  • Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -9...-14 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас:  Хоёрдугаар сарын 01-нд ялимгүй цас, 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.    

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05,06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 05-наас хүйтний эрч нэмж чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -34...-39 градус, бусад хэсгээр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[202.131.234.123] 2025/2/3
зүгээр хүйтэрнэ гээч дээ. мал шиг сэтгүүлч малны хэлээр бичээд байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [172.226.43.237] 2025/2/1
Төгсбуянтын зурхай Монголд тохирч бна шүү
2 | 1 Хариулах
зочин [66.181.185.250] 2025/2/1
Олон долоон юм ярьж хаа газарын дутагдал доголд баясаж кайф авч байхаар цаг хүйтэн байхад 1000 мянган бууз хийж хөлдөөж ав одоохон дулаарна Үхэр малаа нэмнээ нэртэй дээл өмсүүлж өвөлжөө болгонд их мөнгө өгч салхи орохын аргагүй цэнхэр ногоон юмаар битүүлэх үүрэг өгч яваа дарга нар байна Хэвтэр дулаан бол мал даардаггүй харин их хучаад байвал гууртаж үс ургахгүй хүн шиг үсгүй болно шүү Самбуу гуайн төрсөний 100 жил тэмдэглэх юм байна Эргүүтчихсэн амьдрал мэддэггүй сайд нарт номыг цээжлүүлж шалгалт ав Татварын мөнгө зарах юм аа эрж явдаг бололтой 50-55 настай тэтгэвэрт гаргана гэнэ Их мөнгө сүү,ноос ноолуур махны урамшуулал тараана л гэнэ Өвөлжөө хаваржаандаа газар хагална л гэнэ Улам л нялхаруулаад байхаар яахав 10 см цас орчихлоо зуд л гэнэ Хувиараа ногоо тарьж бас бус ажил хийж байгаа хүмүүсээ яахав Сонгуулийн шоу хийдэг дарга нараа огцоруулвал хашрана
0 | 1 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/2/1
Илүү сартай өвөл нь үнэн л байна даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/2/1
Юун цагаан сар өвлийн хүйтэн эхэлж байна Намсрай жолооч гуай.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.53] 2025/2/1
Pizda yagaad ve boojgoi chi daaraad bainshdee
0 | 0 Хариулах
70 тай өвөө [171.6.225.128] 2025/2/1
Энэ автобусаар картгүй яваад байгаа золигнуудыг зурагтаар байнга үзүүлвэл аандах устана да!
2 | 0 Хариулах
иргэн [171.6.225.128] 2025/2/1
Ингээд идэр 9 2 сарын 17 нд дуусна да жам хэвээрээ л бн
4 | 0 Хариулах