Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол банк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр 2024 оны байдлаар нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байгаа юм.
Энэхүү зээл нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, барилгын салбарыг дэмжих, иргэдийг урт хугацаанд тогтвортой санхүүгийн нөхцөлөөр орон сууцтай болгоход чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.
Ипотекийн зээлтэй холбоотой олон мэдээллүүдийг бид олон нийтийн хэрэгслээр хүлээн авдаг хэдий ч дараах мэдээллийн талаар иргэдийн ойлголт муу байгаа юм.
Олон зуун мянган иргэд ипотекийн зээлд хамрагдах гэж нэлээд хэдэн жилийг зарцуулдаг. Зээл гарсны дараа “ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ын дагуу дараах 2 даатгалыг заавал хийлгэх шаардлагатай болдог.
Тэгвэл уг 2 даатгалын зорилгыг сайн мэдэлгүй ЗААВАЛ хийлгэх ёстой гэсний дагуу л иргэд даатгалд хамрагдаж байна.
Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал бол тухайн орон сууцанд дараах эрсдэл учрахад сэргээн засварлах зардлыг хариуцах зорилготой.
Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал нь зээлдэгчийн амь насанд эрсдэл учирсан, аль эсвэл Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдол зэрэгт зээлдэгчийн үлдсэн зээлийг нөхөн төлөх зорилготой.
Эдгээр 2 даатгал нь зээлдэгчийн үл хөдлөх хөрөнгийг ямарваа нэгэн эрсдэл учрахад тухайн хөрөнгийг бүрэн бүтэн авч үлдэх, гэр бүлд нь өвлүүлэх нь эцсийн зорилго юм.
Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрэв өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Харин төлж чадахгүй бол банк орон сууцыг хураан авч, ар гэр санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй. Өнөөдөр зээлдэгч өвчний улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадалгүй, орон сууцаа алдах эрсдэл өндөр байна.
Дараах нас баралтын статистик үзүүлэлтээс үзэхэд Монгол улсын нас баралтын ихэнх хувийг өвчнөөр нас барж байгаа тохиолдлууд эзэлж байна.
2024 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 16,407 хүн нас барсан байна. Үүнээс 3014 тохиолдол буюу 18.6%-г осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралт эзэлж байгаа бол үлдсэн 81.6%-ийг бусад шалтгаант өвчлөл эзэлж байна. /эх сурвалж: эрүүл мэндийн хөгжлийн төв/
Гэвч одоогийн ердийн даатгалын нөхцөлөөр зөвхөн цус харвалт, зүрхний шигдээсээр нас барсан тохиолдолд л нөхөн төлбөр олгодог. Бусад өвчнөөр нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдэл төлөгдөхгүй байгаа нь зээлдэгчдийн гэр бүл санхүүгийн томоохон дарамтад орох эрсдэлийг үүсгэж байна.
Үүний цаад шалтгаан нь :
|
Ердийн даатгал |
Урт хугацааны даатгал |
---|---|---|
Даатгалын хамгаалалт |
Гэнэтийн ослын улмаас амь насаа алдвал зээлийн үлдэгдлийг нөхөн төлнө.
Нэмэлт хамгаалалт: Цус харвалт болон зүрхний шигдээсээр нас барах |
Гэнэтийн ослын улмаас амь насаа алдах
Өвчний улмаас амь насаа алдах
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдол зэрэгт зээлийн үлдэгдлийг нөхөн төлнө. |
Даатгалын хураамжийн жишээ тооцоолол: Даатгалын үнэлгээ: 100,000,000₮ Гэрээний хугацаа: 20 жил Даатгуулагчийн нас: 25
|
Эхний жилд төлөх хураамжийн дүн: 110,000₮ |
Эхний жилд төлөх дундаж хураамжийн дүн: 250,000₮ |
Тиймээс өвчний бүх эрсдэлийг даатгалд хамруулснаар зээлдэгчийн орон сууцыг хамгаалах, гэр бүлд нь өвлүүлэх боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Тэгвэл одоогоор Монгол улсад Урт хугацааны буюу Амьдралын даатгалын үйл ажиллагааг дараах 2 компани явуулж байна.
1. Нэйшнл лайф даатгал
2. Мандал лайф даатгал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!