Уншиж байна ...

Канье Уэстийн эхнэр "Grammy Awards"-ын улаан хивсний ёслолд "нүцгэн" оролцов

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

67 дахь удаагийн "Grammy Awards" АНУ-ын Лос-Анжелес хотын "Crypto.com Arena"-д болж байна.

Уламжлал ёсоор улаан хивсний ёслолоор эхэлсэн тус арга хэмжээнд нэрт дуучин Канье Уэст, эхнэр Бьянка Кензоригийн хамт оролцсон юм. Энэ үеэр Бьянкагийн өмссөн хувцас олны анхаарлыг татав.

Гадуураа үслэг хүрэмтэй ирсэн Бьянка дотуураа хувцасгүй шахам улаан хивсний ёслолд оролцсон юм.

Хосууд улаан хивсний ёслолд ирсэн ч "Grammy Awards" шагнал гардуулах ёслолд оролцоогүй. Тэдэнд ёслолд оролцох албан ёсны урилга өгөөгүй тул хөөгдсөн гэж цахим сайтуудад бичиж байгаа ч албаныхан уг мэдээллийг няцаажээ.

Канье Уэст Грэммигийн шагналд 75 удаа нэр дэвшиж, 24-т нь ялж байв.

Тэрбээр эхнэр Бьянкатайгаа 2022 онд танилцсан юм. Итали гаралтай австрали бүсгүй тухайн үед К.Уэстийн "Yeezy" компанид ажилладаг байжээ.

Хосууд 2023 оны нэгдүгээр сард нууц хурим хийсэн билээ.

ФОТО

 

  Эх сурвалж: Variety