Уншиж байна ...

ФОТО: 67 дахь удаагийн "Grammy Awards"-ын улаан хивсний ёслол

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

67 дахь удаагийн "Grammy Awards 2025" АНУ-ын Лос-Анжелес хотод болж байна.

Америкийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам болох "Grammy Awards"-т энэ жил хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшсэнээр Бёонси тэргүүлж буй. Тэрбээр "Cowboy Carter" цомгийнхоо ачаар грэммид нийт 99 удаа нэр дэвшсэн дуучин болсон билээ.

Түүнчлэн шилдэг дуу, цомог, шилдэг дуу бичлэг гэсэн гурван гол ангилалд нэр дэвшсэн юм.

Түүнтэй ижил дээрх гурван төрөлд өрсөлдөх дуучид бол Тэйлор Свифт, Билли Эллиш, Чаппелл Роан, Сабрина Карпентер нар юм. 

Билли Эллиш болон Кендрик Ламар, Пост Малоун, Чарли нар долоон төрөлд, Тэйлор Свифт, Сабрина Карпентер, Чаппелл Роан нар зургаан төрөлд өрсөлдөж байна.

ФОТО

 

Эх сурвалж: CNN