Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өнөөдөр томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Вирусийн тархалт:
Томуу төст өвчний вирусийн илрэлт харьцангуй бага байгаа юм байна. Корона вирус-43 хүйтний улиралд шинээр бүртгэгдэж байгаа аж.
Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн зургаа орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа ба нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 21 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины үрэвслээр хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Хүүхдийн хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор амбулаторийн үзлэгийн тоо өмнөх долоо хоногоос 1-3 хувиар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд орны ачаалал буурсан ч дараагийн дэгдэлт үүсэж болзошгүй тул нэмэлт орнуудаа буулгаагүй бэлэн байдалд байгаа аж.
Улсын хэмжээнд улбар шар дэгдэлтийн түвшинд байгаа ба Багануур дүүрэгт өвчлөл их, бусад дүүрэгт өвчлөл багасаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!