Хэзээ: 2025 оны 2-р сарын 11, 12-нд
Хаана: Монгол Улсын Филармони
Сонгодог урлагийн бүтээлүүд утга зохиолын ертөнцөд эгшиглэн, утга зохиолын баатрууд сонгодог хөгжмөөр амьсгалж буйг Мүраками Харүкигийн зохиолоос фэнүүд нь уншдаг байсан бол Монгол Улсын Филармонийн Симфони оркестрын тоглосноор уг хөгжмийн бүтээлүүдийг амьсгаа даран сонсох цаг айсуй.
Дэлхийн пост модерн утга зохиолын гарамгай төлөөлөгч Мүраками Харүкигийн зохиолуудад 150 гаруй хөгжмийн зохиол дурдагддаг бөгөөд энэхүү тоглолтын үеэр гол романуудад нь гардаг сонгодог хөгжмийн бүтээлүүдээс дээжлэн тоглоно. Тус тоглолтын нэг хэсэгт 1Q84 романы үндсэн хөгжим болох Чехийн нэрт хөгжмийн зохиолч Л.Яначекийн “Симфонетта” Монгол Улсад анх удаа тоглох гэж байгаа нь онцлог юм.
Монгол Улсын Филармонийн симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох тус тоглолтын санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ нь “Номын баяр”-ын үеэр уншигчдын дунд судалгаа явуулахад залуучуудын уулзахыг хүсдэг гадаад зохиолчдын хоёрдугаарт Мураками Харуки нэрлэгджээ. Хөгжмийн тухай түүн шиг их өгүүлдэг зохиолч ховор. Аль нэг номыг нь уншиж суухдаа уншигч хөгжимд шимтэж байдаг учир фенүүдийг нь хөгжмийн мэдрэмжээр баярлуулахаар энэхүү тоглолтыг зохион байгуулж байна.
Мөн энэ хоёр үдэш Мүраками Харүкигийн уншигч, хөгжим сонирхогчид зохиолчийн монгол хэлээр гарсан зохиол бүтээлийг нэг дороос үзэж сонирхон худалдан авахаас гадна орчуулагч, хэвлэн нийтлэгчид, мэргэжлийн хөгжимчидтэй халуун дотно яриа дэлгэх боломжтой.
Зохиолчийн голлох бүтээлүүдийг Монгол-Японы утга зохиолын нийгэмлэгийн тэргүүн, орчуулагч, МУСГЗ О. Жаргалсайхан эх хэлнээ орчуулж, Монсудар, Нэпко хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж Монголын уншигчдад хүргэсэн байдаг билээ.
“СИМФОНИ ОРКЕСТР - МҮРАКАМИ ХАРҮКИ” тоглолт соёлын гол салбар болох хөгжим, утга зохиолын найрслыг бүтээж ном, хөгжимд дуртай уншигч, сонсогчдын сонор, мэлмийг мялаах буй за.
“1Q84” зохиол
- Janacek, Leos - Sinfonietta
“Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” зохиол
- Franz Liszt - Hungarian rhapsody №. 2 in С-sharp minor
“Торгон цэргийн хороон даргын аллага” зохиол
- Wolfgang Amadeus Mozart – Figaro aria from Don Giovanni
- Ludwig van Beethoven - The Symphony No. 7 in A major, Op. 92, I Poco sostenuto – Vivace
Санаачлагч: “Номын соёлт ертөнц” ТББ
Хамтрагч: Монгол Улсын Филармони, Монгол - Японы утга зохиолын нийгэмлэг
Дэмжигч: Боловсролын яам, Монсудар хэвлэлийн газар, Нэпко хэвлэлийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!