67 дахь удаагийн "Grammy Awards 2025" АНУ-ын Лос-Анжелес хотод боллоо. Энэ үдшийн гол хүн бол нэрт дуучин Бейонсе байлаа.
Энэ жил 11 төрөлд нэр дэвшсэн америк бүсгүй тэр дундаа гол гурав болох шилдэг дуу, цомог, дуу бичлэгт өрсөлдсөн. Тэрбээр Грэммид 99 төрөлд өрсөлдсөн гэдгээрээ рекорд тогтоогоод байв.
Хэдийгээр хамгийн олон төрөлд нэр дэвшсэн ч гурван төрөлд ялалт байгуулав. Өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан "Cowboy Carter" цомог нь оны шилдэг кантри дууны цомог болсноор Грэммигийн түүхэнд энэ төрөлд ялалт байгуулсан анхны хар арьст дуучин болов.
Түүнчлэн дуучин Майли Сайрустай хамтран дуулсан "II Most Wanted" дуу нь түүнд бас нэгэн цом авчирсан юм.
Эцэст нь шилдэг цомгоор түүний "Cowboy Carter" тодорсон. Грэммигийн түүхэнд хамгийн олон удаа нэр дэвшиж, 33 цом авсан ч түүнд шилдэг цомогт ялсан түүх үгүй.
Тэрбээр 2010, 2015, 2017, 2023 онд гаргасан цомгоороо энэ төрөлд өрсөлдөж байсан ч ялж байгаагүй юм.
Раппер дуучин Кендрик Ламар долоон төрөлд нэр дэвшихдээ тавд нь ялалт байгуулсан бол Баруун Виржиниагийн уянгалаг дуучин Сьерра Феррелл дөрвөн төрөлд өрсөлдөхдөө бүгдэд нь цом авчээ.
"Grammy Awards 2025"-ын үеэр өнгөрсөн сард гал түймэрт өртсөн Лос-Анжелес хотынхонд туслах аян өрнүүлсэн юм. Musicares.org -оор явуулсан аяны хүрээнд $7 сая цугласан аж.
Өнөөдөр 48 нас хүрсэн Колумбын дуучин Шакира шилдэг латин дууны цомог төрөлд Грэмми хүртсэн юм. Замналынхаа турш дөрөв дэх удаагаа Грэмми хүртэж буй дуучин бүсгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачдын эсрэг хэрэгжүүлж буй бодлогыг эрс шүүмжилсэн нь олны анхаарлыг татлаа.
Тэрбээр шагналаа авсныхаа дараа "Цагаач ах, дүү нар аа. Та бүгд үнэ цэнтэй шүү" хэмээн урмын үг хэлжээ.
Цагаач иргэдийн төлөө Шакира дуугарсан бол трансжендерүүдийн төлөө дуучин Лэди Гага үг хэлэв. Нэрт дуучин Бруно Марсын хамт поп дууны хослол төрөлд ялагчаар тодорсон тэрбээр транс хүмүүсийг үл үзэгдэгчид биш гээд тэднийг бусдын адил хайрлуулах эрхтэй гэж онцолсон юм.
Оны шилдэг цомог
Оны шилдэг бичлэг
Оны шилдэг дуу
Шилдэг залуу уран бүтээлч
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!