Уншиж байна ...

"Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 14-нөөс шилжүүлнэ"

Г.Мөрөн, iKon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох бэлтгэл ажлыг хангаж байгааг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас мэдээллээ.

Статистик мэдээгээр 2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр төрийн болон төрийн бус өмчийн нийт 70 сургуулийг 7,726 суралцагч төгсөнө.

Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 21 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн материалаа ирээд байна. Тэтгэлгийн санхүүжилтийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гүйлгээнд шилжүүлэхээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: БЕГ