ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/03-НД НИЙТЛЭГДСЭН
Булган аймгийн Баян-Агт сумын нутагт өнөөдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
IKON.MN
ОБЕГ
Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр /2025.02.03/ 11:32:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.05, 101.79
Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт бол газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг аж.
- 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ.
- 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно.
- 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна.
- 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна.
- 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их,
- 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
