Уншиж байна ...

Б.Сувд: Өнгөрсөн хугацаанд 11,000 орчим хүн угаартаж, 163 хүн нас баржээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд "Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт хяналтын сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн. 

Сонсголын үеэр УИХ-ын зарим гишүүн асуулт асууж, холбогдох оролцогчид хариултаа хэлснийг түүвэрлэн хүргэе. 



УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Эрүүл мэндийн шинжээч та яагаад статистик танилцуулах үеэр УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО-ын мэдээг харуулсангүй вэ. Мэргэжлийн байгууллага тоо статистикаа харуулж байх ёстой.

Бүхэл бүтэн Эрүүл Мэндийн Яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ) гээд томоохон яам, хүрээлэн, их сургууль байна. Эдгээр тоогоо харуулахгүй бол та нараар яах юм бэ?

Эрүүл мэндийн шинжээч Б.Сувд: Угаарын хийн дата мэдээллийг холбогдох байгууллагуудаас нэхэмжилж авсан. ЭМЯ-ны мэдээлэлд үндэслэхэд 

  • 11,000 орчим хүн угаартаж 
  • 163 хүн нас барсан мэдээлэл бий.

Шинжээч нэг сарын дотор ажилласан. Бид ирсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж танилцуулж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Угаарын хийн хордлогын статистик, тэр тусмаа

  • жил болгоны хордсон
  • нас барсан хүмүүсийн тоо
  • өмнөх жилүүдтэй харьцуулсан харьцуулалт статистик дээр анализ хийсэн дүн хэрэгтэй. Үүнийг хүмүүст танилцуулах шаардлагатай. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1122211736034554