Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа аж.
Тодруулбал Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 29-ний 18:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Өсвөр насны хоёр хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны гурван хүүхэд хутга харуулан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна.
Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!