Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотод жүдогийн Их Дуулга тэмцээн өндөрлөлөө.
Парисын Их Дуулгад манай улсаас 12 тамирчин өөрсдийн зардлаар очсон ч медаль хүртсэнгүй. Энэ тэмцээнд 50 орны 298 жүдоч (164 эрэгтэй) өрсөлдсөн юм. Багийн дүнгээр францчууд гурван алт, гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Япон (3 алт, 3 мөнгө, 5 хүрэл), БНСУ (1 алт, 2 мөнгө) удаалав.
Их Дуулга тэмцээний үеэр өнгөрсөн оны шилдгүүдийг зарлалаа.
Шилдэг эрэгтэй жүдочоор Азербайжаны Хидаят Хейдаров тодорсон юм. Тэрбээр олимп, дэлхий, тивийн тэмцээнд алтан медаль хүртсэнээр эргэлзээгүй оны шилдгээр нэрлэгдэв.
Харин оны шилдэг эмэгтэй жүдочоор Канадын Криста Дегүчи боллоо.
К.Дегүчи Францад ирж чадаагүй тул Канадын шигшээ багийн дасгалжуулагч нь түүний өмнөөс шагналыг нь авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!